| |
Видео
Шинэ мэдээ
Хоол тэжээлийн зөвлөмж
Хоол тэжээлийн зөвлөмж
1. Та өдөрт бага багаар ойрхон 5-6 удаа хооллоорой.
2. Хоолыг яаралгүй, тайван сууж, сайн зажлаж идэх нь чухал.
3. Хооллохдоо болон хоол идсэнээс 1 цагийн дараа хэвтэхгүйгээр тайван амраарай.
4. Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолыг идсэн байх.
5. Хооллохдоо чанартай уургаар баялаг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Уургаар баялаг хүнсэнд сүү, мах, өндөг, дүпү, шош вандуй, буурцагт ургамал гэх мэт бүтээгдэхүүнүүд орно.
6. Цөцгийн тос, цөцгий, ургамлын тос зэрэг хялбар шингэх тосыг сонгож хэрэглээрэй.
7. Хоолыг хэт халуун эсвэл хэт хүйтэн биш хэрэглэх.
8. Тогтмол цагт хооллож заншаарай.
9. Хоол идэхээс өмнө эсвэл идсэний дараа 40-60 минутын дараа шингэнийг уух.
10. Хэвтэрт байх хугацаандаа хоол идсэний дараа нурууг өндөрлөсөн /450 налуу/ байдалд хэвтэж амраарай.
11. Өдөрт шингэнийг хүрэлцээтэй хэмжээгээр уух шаардлагатай /6-8 аяга шингэн/.
12. Хооллох орчинг чийглэг, агаартай, цэвэрхэн тохилог байлгах.
Дотор муухайрч бөөлжвөл:
- Хоолыг бага багаар ойрхон идэх.
– Хоол идэхдээ шингэнийг хамт хэрэглэхгүй байх. Учир нь шингэний хэрэглээ цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.
– Халуун хоол хүнс нь дотор муухайралтыг үүсгэдэг учраас халуун бүлээн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
– Бөөлжилт зогссоны дараа тунгалаг шөл /00 шөл/-с эхлэн бага багаар хооллоорой.
– Хооллосны дараа хэт огцом (цочмог) хөдөлгөөн хийлгүй амрах.
– Хоол идсэний дараа ойролцоогоор 1 цаг орчим суугаад амрах нь сайн.
– Дээрх шинж тэмдэг үүсэх тохиолдолд эмчилгээ хийхээс 1-2 цагийн өмнө хоол идсэн байх
– Агаарын солилцоо муу, хэт халуун өрөө, эвгүй үнэр гарч буй газар хооллохоос зайлсхийх.
Өтгөн хатаад байгаа бол:
- Шингэнийг өдөрт тогтмол уух.
– Хоолны хэрэглэх хэмжээг багасгахгүй байх.
– Алхах зэрэг хөдөлгөөнийг өдөр бүр хийх. Өдөрт тохирсон хөдөлгөөн хийхийн тулд эмч болон физик эмчилгээний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Харин та хэвтэрт байгаа бол гэдсийг зөөлөн илж өгвөл гэдэсний хөдөлгөөнд тустай.
Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь өтгөний гаралтыг нэмэгдүүлдэг. Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд:
– Үр тарианы төрөл болох хөц, гурвалжин, хар будаа
– Хүнсний ногооны төрөл болох шинэ бүх төрлийн байцаа
– Хальстай жимснүүд, гадил, лийр, амтат жүрж, гүзээлзгэнэ гэх мэт
– Мөн хүнсний хивэг хэрэглэх. Хэрэглэхдээ бүх төрлийн гурилтай хоолонд хамт зуурах, эсвэл буцалсан бүлээн усанд найруулж ууж болно. Энэ дэглэмийн үед өглөө бүр 2 аяга зөгийн балтай ус бүлээнээр нь уух ба өдөрт 2л-с доошгүй шингэн ууж байх шаардлагатай. Та ходоодны ямар нэгэн өвчтэй бол хэрэглэж болохгүй шүү.
– Өглөө боссоны дараа болон унтахын өмнө бүлээн ус ууж, гэдсэнд илэх хөдөлгөөн хийж өгвөл сайн.
Суулгаад байгаа бол:
- Бага багаар ойрхон хооллох.
– Шингэнийг хүрэлцээтэй хэрэглэх /өдөрт 6-8 аяга/.
Суулгалтын үед алдсан давс, калийн хэмжээг нөхөж байх нь чухал. Найрлагандаа кали их агуулсан бүтээгдэхүүнд:
– Гадил, тоор, хар чавга
– Чанасан болон нухсан төмс зэргүүд орно.
– Удаан хугацаагаар их хэмжээгээр суулгасны дараа 12-14 цагийн турш тунгалаг шингэн шөл /00-шөл/ хэрэглээрэй. Энэ нь гэдсийг амрааж суулгалтаар алдагдсан биеийн шингэнийг нөхөж өгдөг.
– Согтууруулах төрлийн ундаа болон кофейн агуулсан кофе, цай, хийжүүлсэн ундаа, шоколад зэргийг хязгаарлах.
– Хэт халуун эсвэл хэт хүйтэн биш хоол идэх
Хоолонд дургүй байгаа бол:
- Хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор цочроох үйлчлэл үзүүлэх хүнс болох хийжүүлсэн ундаа, цай, амтат жүрж исгэлэн хоол хүнсийг хэрэглэн амтлах мэдрэмжийг сайжруулах нь чухал (уруул ба хүзүү хавантай тохиолдолд хэрэглэхгүй)
– Төмөр аяга, таваг (сав суулга)-аас илүү хуванцар сав суулгыг хэрэглэх нь гашуун амтыг бага мэдрэхэд тус болдог
– Халуун бүлээн хоол хүнс хэрэглэх /халуун хоолны уур цоргин хооллох сонирхолыг бууруулдаг харин хүйтэн хоол нь гэдэс дүүргэдэг/
– Таагүй амт, үнэр үүсгэдэг хүнснээс татгалзах
– Хоолыг үзэмжтэй сайхан харагдахаар бэлтгэх
– Махны амтанд дургүй бол тахиа, загас, өндөг, дүпү, цагаан идээ зэргийг орлуулан хэрэглэх
– Махны төрөл, тахиа, загасны үнэрт дургүй бол жимсний шүүс, усан үзэмний дарс, нимбэгний шүүс, амтат зууш болон соус зэрэгтэй хольж бэлтгэж болно.
Хоолны амт үнэрийн мэдрэмж алдагдах
- Амттай харагдах, үнэр сайхантай хүнсийг сонгож хэрэглэх
– Үхэр гахайн мах үнэр ихтэй байвал тахиа загасны мах өндөг зэргийг хэрэглэх
– Чихэрлэг, давслаг, шорвог амтанд мэдрэмтгий байвал чихэр, давс багатай хүнс хэрэглэж байгаад аажимдаа өөрчилж болно
– Халуун хоолны үнэр хурц байдаг тул тасалгааны хэмээс доош хэмд хөргөж идэх хэрэгтэй
– Хэдий биед тухайн хүнс сайн байвч хоолны амт үнэрэнд нөлөөлөх үед хэсэг хугацаанд хэрэглэхгүй байх нь зүйтэй
– Хоолны үнэрэнд хэт мэдрэмтгий бол гэрээс гадуур эсвэл агаарын солилцоо сайтай орчинд хоол хийх
– Хоолны үнэрт хэт мэдрэмтгий хүнд жигнэж байгаа будааны үнэр ч хурц санагддаг тул агаарын солилцоо сайтар хийж байх.
Сүү уухад гэдэс дүүрэх
Сүүний лактоз шингээх чадваргүй хүмүүст сүү уусны дараа гэдэс дүүрэх энэхүү шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг. Энэ нь хэдийгээр багаасаа сүү ууж байсан ч хожим нь удаан хугацаагаар сүү хэрэглэхгүй болсноос мөн ийм шинж тэмдэг илрэх нь байдаг.
Энэ нь эмчилгээний явцад түр хугацаагаар илэрч байгаад хожим нь бүр үлдэх тохиолдол ч байдаг. Сүү нь шим тэжээлийн бодисоор баялаг боловч ийм тохиолдолд хүчээр уух хэрэггүй юм.
– Сүүний оронд шар буурцгийн сүү эсвэл сүүний сахарыг ялган авсан сүүг хэрэглэж болно
– Мөн тараг, ээдэм, бяслаг, аарц, ааруул, ээзгий зэрэг уургаар баялаг сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж болно
– Хүйтэн сүү ходоодыг цочроож суулгуулдаг учир бүлээсгэж уух нь зүйтэй.