|
Видео

Шинэ мэдээ

Хоолны дэглэм буюу сүүн дэглэм

Хоолны дэглэм буюу сүүн дэглэм

Сүүн дэглэмийг бас "цагаан дэглэм” гэж нэрлэх нь бий. Учир нь энэ дэглэмд сүүн бүтээгдхүүн, өндөг, овсянк мэтийн цагаан өнгийн хүнс түлхүү хэрэглэгддэг. Сүү тараг, цөцгийний хорхойтнууд энэ дэглэмийг голчлон хэрэглэдэг. Сүүн бүтээгдхүүн эрт дээр үеээс ихэд үнэлэгдэж ирсэн бөгөөд үүн дээр суурьлагдсан эмчилгээний дэглэмүүд ч олон байдаг. Учир нь сүүн бүтээгдхүүн ашигтай бодисоор дүүрэн байдгаас гадна уургийг ч хангалттай хэмжээгээр агуулдаг.

 

Хэрэглэх заавар

Сүүн дэглэм гэхээр л хөргөгчөө сүүн бүтээгдхүүнээр дүүргээд зөвхөн тэрийгээ ялалтанд хүртлээ иднэ гэсэн үг биш юм. Нэгдүгээрт, хичнээнийг идэх вэ гэдгээсээ илүү ямар чанартайг нь идэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Бидэнд бол тослог багатай сүүн бүтээгдхүүн нь хэрэгтэй шүү гэдгийг анхаараарай. Хоёрдугаарт, дэглэмийн үеээр жимс, ногоо ч хэрэглэгдэнэ. Жимсний хувьд, исгэлэн жимс энд хэрэггүй, учир нь угаас исгэлэн сүүн бүтээгдхүүн түлхүү хэрэглэх болохоор жимс маань өөр төрлийнх байсан нь дээр. Тэгэхээр, гадил, тоор, амтлаг лийр байж болно. Мөн үзэм, хар чавга болно. Алим, жүрж, мандарин мэтийг түр хойш тавих хэрэгтэй. Төмс лууван мэтийн илчлэг ихтэй ногоо хориотой гэдэг нь ойлгомжтой биз.Сүүн дэглэмийг 7 хоног барина, илүү хэрэггүй. Нэмж турмаар байвал 10-14 хоног завсарлаад дахин барьж болох юм. Өдөрт 4 удаа хооллоно. Өглөөд чихэргүй йогурт 200гр., атга үзэм, хар чавга идээд халбага зөгийн бал хутгасан цай ууна. Бага үдэд овсянкийг шингэлсэн сүүнд давс, чихэргүй чанаад, 100 гр. аарц, аяга сүү. Өдөр- 1ш. чанасан өндөг, цөцгийгээр амталсан ногооны салат. Эсвэл салатны оронд 100гр. аарцыг хатаасан жимстэй холиод идсэн ч болно. Араас нь аяга тараг ууна. Орой- 1ш. зөвшөөрөгдсөн жимс, жижиг савтай йогурт. Иймэрхүү маягаар 7 хоног хооллоорой.

 

Үр дүн

Сүүн дэглэмийг 7 хоног барихад 5кг хүртэл турах бөгөөд дэглэмээс гарангуут буцаж хурдан таргалдаггүй онцлогтой.

 

Давуу талууд:

-Цагаан хоолтон байснаар нүүрний арьс нэлээд цэвэршдэг.

-Цай, кофе мэтийн шүд харлуулдаг ундаанаас холдсоны үр дүнд шүд  бага зэрэг цайрдаг.

-Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжрахаас гадна нарийн бүдүүн гэдэсний микрофлор нэмэгдэнэ.

-Бие организмын дархлаа дээшлэнэ.

-Сүүн бүтээгдхүүн кальцаар баялаг тул шүд, яс бэхжиж мэдрэлийн системд бас сайн нөлөө үзүүлнэ.

 

Сул талууд:

-Ходоодны эмгэгтэй, ялангуяа ходоодны шархтай хүн энэ дэглэмийг барьж хэрхэвч болохгүй. Мөн сүүн бүтээгдхүүнийг боловсруулах фермент ялгардаггүй хүмүүс байдаг, тийм хүмүүс хэрэглэх боломжгүй.

-Угийн сүү тараг их хэрэглэдэг хүмүүс энэ дэглэмийг барьж болохгүй, учир нь кальц ихдэснээс бодисын солилцоонд өөрчлөлт орж, мах мэтийн уургийг боловсруулахад хүндрэлтэй болж магад.

 
- See more at: http://www.unen.mn/content/39639.shtml?alias=health#sthash.RWU4mm8D.dpuf

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler