|
Видео

Шинэ мэдээ

20 хоногт 20 кг тураах орос дэглэм


Оросын "Супер похудение” буюу "Гайхамшигт туралт” сэтгүүлд итгэмээргүй нэгэн дэглэм нийтлэгджээ. Энэ нь 20 хоногт 20 кг хасах тусгай жор юм. Уншигчиддаа хөрвүүлэн хүргэж байна.

Энэхүү хоолны дэглэмийн дараа өөрийн жингээс 20-оор бага тоог харах гайхалтай үр дүнг бид амлаж байна. Ердаа гуравхан долоо хоногийн дотор. Гайхалтай биш гэж үү.

Та долоо хоног бүр 5-7 кг хасах боломж байна. Эрүүл мэндийн ямар нэг асуудал гарахгүйгээс гадна маш хурдан хугацаанд жингээ хасахад тань бид тусалья.

Дэглэмийн дүрэм амархан. Та ходоодныхоо хэмжээг дэглэмийн дараа 20 хувиар бууруулсан байх болно. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хоолны дуршлыг өөрчилж, өдөрт хэрэглэж буй хоол хүнсний хэмжээг аль болох бууруулах болно. Магадгүй эргэж таргалах уу гэж үү. 20 хоногийн зөв хооллолтын дараа хамаа замбараагүй байдалдаа эргэж орох нь юу л бол. Энгийнээр ойлгомжтойгоор тайлбарлавал 20 кг турах хоолны дэглэмд хамгийн бага калоритай хэрнээ хамгийн их шим тэжээл, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс орсон байгаа. Та өдөрт иддэг гурван хоолныхоо нэгийг орхих хэрэгтэй болно. Ингэснээр таны өөхний хооллолтыг зогсоож, туралтыг хурдасгах тэнцвэртэй хоолны төлөвлөгөө ч гэж нэрлэж болох юм.

Дэглэмд ямар хүнс багтах вэ?

Брокколи, алим, байцаа, тахианы цээж мах, шош, гурвалжин будаа, тахианы өндөг, өргөст хэмх,   загас, навчит ногоо, улаан лооль, бяслаг, ногоон цай, жимс

20 хоногт 20 килограммаар турах энэхүү дэглэмд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд орно.

Ингээд дэглэмээ танилцуулья.

ЭХНИЙ 4 ХОНОГ

Өглөөний цай:  4 ширхэг алим. 150 гр тосгүй тараг. 1 аяга ногоон цай

Үдийн хоол: 100 гр чанасан цагаан будаа, 200 гр чанасан тахианы цээж мах. Нэг ширхэг улаан лоолийг, жижиг хэмжээтэй нэг ширхэг өргөст хэмхтэй нийлүүлж давс, яншуйгаар амталсан салат, 250 мл сүү.  

Оройн хоол: Хоол идэхгүй бөгөөд 250 мл сүү ууж болно.

ХОЁР ДАХЬ 4 ХОНОГ

Өглөөний цай: Хооллохгүй, нэг аяга ногоон цай ууж болно

Үдийн хоол: 150 грамм болсон гурвалжин будаа, 1 ширхэг чанасан өндөг, 200 грамм сагамхай загас, 1 аяга ногоон цай

Оройн хоол: 1 ширхэг улаан лоолийг салат байцаатай хольж 150 граммыг иднэ. Нэг халбага лимоны шүүсээр амталж болно. 250 мл цэвэр ус.

ГУРАВ ДАХЬ 4 ХОНОГ

Өглөөний цай: 3 ширхэг өргөст хэмхийг багахан давс, 5 дусал нимбэгний шүүс, оливын тосоор амтлан иднэ. 1 аяга цэвэр ус

Үдийн хоол: Хооллохгүй. 1 аяга лимонтой ус ууна.  

Оройн хоол: Нэг таваг чанасан шош,  150 грамм тахианы цээж мах чанаж иднэ.  1 аяга цэвэр ус.

ДӨРӨВ ДЭХ 4ХОНОГ

Өглөөний цай: 1 аяга ногоон цай, 200 грамм тосгүй тараг.  

Үдийн хоол:  200 грамм  болгосон цэцэгт байцаа. 1 аяга цэвэр ус

Оройн  хоол: Хооллохгүй.  Өлсвөл нэг ширхэг алим, нэг аяга лимонтой ус ууна.

ТАВ ДАХЬ 4 ХОНОГ

Өглөөний цай:  Хооллохгүй. Нэг аяга бүлээн сүү / өлөн дээрээ хүйтэн сүү бүү уугаарай/

Үдийн хоол: 2 ширхэг өргөст хэмх, 200 грамм сагамхай загас, лимоноор амталж болно.

Оройн хоол: 200 грамм чанасан будаа. Давсгүй улаан лооль 2 ширхэг.

Ийнхүү энэ дэглэмд та нийт 20 хоногийг зарцуулах болно. Өдөр бүр аль нэг хоол нь байхгүйг та анзаарсан уу. Бүү ай. Энэ нь хоолны дуршил бууруулах зорилготой.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler