|
Видео

Шинэ мэдээ

О.Баасанхүү & С.Баярцогт

О.Баасанхүү & С.БаярцогтЭнэ парламентад Ц.Нямдорж-Д.Тэрбишдагва, Г.Уянга- Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг- Р.Амаржаргал, Х.Тэмүүжин-Д.Ганбат гээд гал, ус шиг харшилдаж байдаг гишүүн цөөнгүй бий. Тэгвэл тэдний дээрээс хоёр жилийн өмнөөс үзэлцсээр яваа ч өнөөдөр ч учраа ололцоогүй хоёр эрхмийн түр зуур намжаад байсан тэмцэл, маргаан нэмэгдэх нь тодорхой болж байна. УИХ-ын өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү хоёр жилийн өмнө Швейцарийн банкнаас илэрсэн оффшор данстай нь тооцоо бодож эхэлсэн ЗГХЭГ- ын дарга С.Баярцогтын асуудал дахин босч ирэх бололтой.
 
Учир нь О.Баасанхүү дарга "С.Баярцогттой холбоотой мэдээллийг УПЕГ-аас надад ирүүлсэн” гэж мэдэгдсэнээрээ "Чамтай бодох тооцоо дуусаагүй шүү" гэдгийг зарласан хэрэг юм. Тэрбээр цааш нь "2013 оны зургаадугаар сарын 21-ний өдөр С.Баярцогтод 263.2, 270.1.2 гэсэн зүйл ангиудаар Эрүүгийн хэрэг үүсгэж байж. Хэрэг үүсгэснийхээ дагуу Щвейцарьт байдаг оффшор бүс рүү 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бичиг явуулсан байна. "Энэ хүн оффшортоо хэдэн төгрөг нуусан юм бэ” гэдэг асуудлаар. Гэтэл тэндээс "Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй байна” гэсэн хариу ирүүлж. Тэгтэл манайхан тэндээс ирсэн бичгийг үндэслээд С.Баярцогтод хэрэг үүсгэх шаардлагагүй юм байна гээд хэргийг нь хаачихсан юм билээ.
 
С.Баярцогт гурван хүнтэй нийлж дөрвүүлээ оффшор данс нээсэн байдаг. Үүнийг дахин шалгах юм билээ. Шалгах ч ёстой. Эрүүгийн хуулийн 236, 270 гэсэн зүйл ангиуд өршөөлд хамрагдахааргүй болсон. Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр сайд нарыг хэлэлцэх Байнгын хорооны тогтоол гаргах гэж байсан боловч хуваарьт оруулаагүй байсан. Гэхдээ горимын санал орж ирэх юм бол тухайн саналыг хэлэлцээд шууд арга хэмжээ авах боломжтой” гэсэн нь О.Баасанхүү-С.Баярцогт нарын тэмцэл дахин хурцдахыг нотлосон үг юм.

Өглөөний сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler