![]() |
"Бид хамтдаа" үндэснийн форум өнөөдөр өндөрлөнө


Дөрвөн үндсэн асуудлын дагуу хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн танилцуулж байна. "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" үндсэн чиглэлийн хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг Су.Батболд , "Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд" үндсэн чиглэлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, "Нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд" үндсэн чиглэлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг, "Нийслэлийн хөгжлийн бодлогын үндсэн асуудлууд" үндсэн чиглэлийн хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар танилцуулна. "Бид хамтдаа" үндэсний форумын үр дүнг дүгнэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлж, МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат үндэсний форумаас гарах Тунхаг бичгийг танилцуулан батлуулснаар уг үйл ажиллагаа өндөрлөх юм байна.
