| |
Видео
Шинэ мэдээ
“БИД ХАМТДАА” үндэсний форум БОНХАЖ-ын салбарын тулгамдсан асуудлаар ярилцав
Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй "Бид хамтдаа” үндэсний
форум хоёр дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжиллээ. "Монгол
Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд" сэдвийн хүрээнд
зургаан салбар хуралдаан болж өнгөрсөн байна. "Байгаль орчин, ногоон
хөгжил, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлууд түүнийг
шийдвэрлэх арга замууд" сэдэвт хуралдааныг Монголын Ардын Намын Улс төр
намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн даргалж УИХ-ын гишүүн,
доктор дэд профессор Д.Оюунхорол, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь
конвенцийн үндэсний зохицуулагч, доктор З.Батжаргал, Аялал жуулчлалын
төслийн нэгжийн удирдагч доктор Д.Гансүх нар илтгэл тавьсан юм. Мөн
ирсэн зочид төлөөлөгчидтэй санал бодлоо солилцож тухайн салбарт
тулгамдаад байгаа асуудлуудаас хэрхэн ангижрах, гарах арга замыг хамтдаа
эрэлхийлсэн уулзалт болов. "Бид хамтдаа” үндэсний форумын хоёр дахь
өдрийн салбар салбарын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн байлаа.
Чуулганд оролцогчид цаг үеэ олсон маш зөв уулзалт, чуулган боллоо хэмээн
сайшааж байсан юм.