![]() |
Видео
Шинэ мэдээ
Уурхайн цоорхойд унаж осолдох нь ихэсжээ
Талийгаач нь энэ
сарын 9нд 22.00 цагийн орчимд гэрээсээ гарч, уурхайн нэгдүгээр пост руу
явна гээд сураггүй болсон аж. Улмаар гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон
тул эрэн хайх дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн гэнэ.
Сэлэнгэ
аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн болон
цагдаагийн 14 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр удтал эрж хайсны
эцэст "Түнхэл” багийн Гацуурт голын эрэг дээрээс цогцсыг нь олжээ.
Цагдаагийн байгууллага гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг шалгаж байна.
Ц.Заяа
