|
Видео

Шинэ мэдээ

Иргэд хотын татварыг эсэргүүцэж байна

Иргэд хотын татварыг эсэргүүцэж байна

Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдээс нэг хувийн татвар авах хуулийн төслийг санаачилж, батлуулсан.

Энэ хуулийг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж байсан ч эрх баригчид хүчээр зүтгэсээр байгаад баталсан.Тэгвэл хөрсөнд буугаагүй хууль эхнээсээ иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Энэ талаар нийслэлийн зургаан дүүргийн нутагт 30 гаруй мянган иргэдийн дунд судалгаа явуулж санал асуулгыг нэгтгэхэд иргэдийн 95.9 хувь нь хотын татвар нь цагаа олоогүй, буруу шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ судалгааг Нийгмийн сэтгэлзүйч залуучуудын Асхис холбооны дэргэдэх Залуу судлаачдын баг хийсэн юм байна. Олон нийтийн санаа бодол ийм байна гэдгийг танилцуулж, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн мянга, мянган иргэдийн төлөөлж Иргэдийн хуралд суугаагийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ нуруунд ачаа нэмсэн  хотын татварыг энэ хэвээр нь дэмжихгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын бүлгээс архи, тамхи, согтууруулах ундаанд нэг хувийн татварыг хэвээр үлдээж, баар, ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд 0 хувийн татвар авах төслийг дахин өргөн барихаар зэхэж буйгаа дуулгалаа.

Э.Бурам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler