|
Видео

Шинэ мэдээ

Модны ургалт 75- 81 хувьтай гэж дүгнэжээ

Энэ онд Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь ойн зурвас 35 мянга 300 модоор өргөжсөн бөгөөд ургалт нь 75- 81 хувьтай байгааг аймгийн БОАЖ-ын газраас мэдээллээ.

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө болон "Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ойжуулалтыг газар дээр нь үзэж ургалтын хувийг тогтоох ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулсан бөгөөд ажлын хэсэг  модны ургалтын хувийг ингэж тогтоожээ.

Энэ онд 15 сум бүр ойн зурвасаа өргөжүүлсэн. Гэхдээ мянгаас дээш тооны буюу 1087-7236 мод тарьсан 5 сум байна.

850 гаруй өрх 6 мянган мод хашаандаа тарьсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхийг бодвол өссөн үзүүлэлт болж байгаа ажээ.

Ойжуулалтын ажилд 5400 иргэн, 168 байгууллага, аж ахуйн нэгж оролцож, энэ оны ойжуулалтад нийт 51 сая 370 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.

Дундговь Т.Отгонтуяа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler