| |
Видео
Шинэ мэдээ
Нэг түмэн цагийн хууль
Нэг түмэн цагийн хууль.
Аливааг нэг түмэн цаг хийснээр онцгой мэргэшдэг болохыг судлаачид тогтоожээ. Энэ нь ердийн утгаар бол 10.000 цаг гэсэн үг. "Амжилт судлаачид" хөгжмийн сургууль дээр тухайлан судалгаа хийжээ.
Америкийн нэгэн хөгжмийн сургуулийн хийлийн ангийн оюутнуудыг чадвараар нь гурав ангилсан байна. Нэгт, дэлхийн хэмжээний солосист буюу гоцлол хийлчин болох магадлалтай авьяаслаг хэсэг, хоёрт, eрөнхийдөө найрал хөгжимд олны хэсэгт тоглох боломжтой хэсэг, гуравт нь хөгжимд хайртай, хөгжмөөрөө амьдрана гэсэн эрмэлзлэлтэй ч тийм сүрхий дадлагажаагүй бүлэг гэж хуваасан байна. Дээрх гурван бүлгийн дунд судалгаа явуултал сонирхолтой дүр зураг гарав. Хүүхдүүд ихэвчлэн 5-6 наснаасаа хийлээр тоглож эхэлсэн байв. Дунджаар 7 хоногт 2 цагийг хөгжмийн боловсролдоо зориулжээ. Харин 8 наснаас ялгарал явагдсан байна. Дэлхийн хэмжээний одод болох авьяаслаг хүүхдүүд маань 20 нас хүртлээ ойролцоогоор хөгжимтэйгээ 10 мянган цаг "ноцолдсон" байж. Харин хоёрдугаар ангиллын найрал хөгжмийн бүлэгт орох хүүхдүүд 7 мянгаас 8 мянга орчим цагийг хийл тоглоход зарцуулсан байж. Харин гурав дахь бүлгийн хүүхдүүд 5 мянгаас бага цаг зарцуулжээ. Тэднийг дунд сургуулийн хөгжмийн багш болох боломжтой гэж дүгнэсэн байна.
Зөвхөн үүгээр зогсохгүй мөнөөх судлаачид нэрд гарсан хөгжимчид дээр судалгаа явуулжээ. Моцартын сод туурвилууд түүнийг аль хэдийнээ хөгжмийн ертөнцөд 10 мянган цаг идэвхитэй зарцуулсны дараа төрж байж. Домогт Битлз хамтлаг 1964 онд АНУ-д ирэхээсээ өмнө англидаа 1200 удаа тайзан дээр гараад үзчихсэн аль хэдийн 10 мянган цагийн дүрмээ "биелүүлчихээд" ирсэн аж. Энэ мэтчилэн судалгаа зөвхөн хөгжмийн бус хүний нийгмийн маш олон салбарт явагджээ. Технологи, бизнес, шинжлэх ухааны болон бусад олон талбарт нэрээ гаргасан олон зуун хүмүүс дээр энэ судалгааг явуулж нэг л үр дүнд хүрсэн байна. Энэ бол 10 мянган цаг тухайн зүйлээ хийж, туршиж, амталж, мэдэрч, өөрийн болгож, мэргэшиж байж бусдад итгэл төгс үнэлэгдэх мастер болдогийг шинжлэх ухаан тогтоожээ. Авьяасаас илүү зүтгэл жин дарж жинхэнэ оддийг бүтээдэг байх нь. Зүгээр л хөдөлмөр.
Төр барих ухаан ч мөн адил гэнэ. Төрийн албаны мэргэшсэн албан хаагч болохын тулд ойролцоогоор 21 жил ажиллаж байж 10 мянган цагаа бүтээлчээр хангаж байна. Үүний цаана логик байна.
Өнөөдөр нэг дүйвээнээр, маргааш нэг дуулианаар биднийг удирдах "аваргууд" төрдөггүй байх нь. Аливаад мэргэшсэн байна гэдэг бол мэдээж "идэвхигүй цагийн болзол" хангах бус тэрхүү 10 мянган цагийг үр дүнтэй бүтээж байх учиртай гэнэ. Өнөөдөр Таны зорилго тодорхой юу? Та хийж буй зүйлдээ итгэлтэй байдаг уу? Таны хийж буй зүйл танд таашаал төрүүлдэг үү?
Зөв зүгт, зөв үйл хэргийн төлөө, зөв суртахуунтай явбал ямагт зөв үр дүнд хүрнэ.
Зураг дээр Харвардын, төрийн удирдлагын сургууль, Дэвид Герген профессорын хичээлээс. 2015.10.02