|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2015.10.05/



Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 22. Сумъяа гараг. Өглөгт охин одтой,5 шар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага  Нэр өнгө Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таны хувьд тийм ч муу биш үе эхэлж байна. Та өөрийн хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж зөв гарц, замаа олж чадах юм бол таны шинэчлэгдэн өөрчлөгдөх хүсэл тань үр шимээ заавал өгөх болно. Ажил хэрэгт бүтээлчээр хандах хандлага, зөв мэдрэмжтэй байх, хувийн сэтгэл татах чадвар, ойр дотныхондоо сайн сайхныг хүсдэг зан тань мэдрэгдэхүйц үр ашгийг авчирна.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр амар амгалан, ёс суртахуун, мэдээ мэдээлэл авах өдөр. Сүм хийдэд суух, буян үйлдэхэд таатай өдөр. Энэ өдөр шинийг сэдэх нь тааламжгүй байна. Харин толгой тархиа амрааж цэвэр агаарт гарах юмуу спортоор хичээллэж өнгөрөөх хэрэгтэй.

 


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Өдрийн эхний хагаст гэр бүлийн харилцаа, найз нөхөдтэйгөө ба ойрын улсуудтайгаа харилцахад сайн. Өдрийн хоёрдугаар хагасаас уран бүтээлийн эрч хүч ихээхэн нэмэгдэнэ. Дотоод энерги хувийн амьдралд сайнаар нөлөөлнө. Магадгүй та хар эргэлзээнээс салж хүсэн хүлээж байснаас их зүйлийг авна.



 Мэлхий  (6/22-7/22)   

Амрах өдөр. Өнөөдөр та удаан хугацааны ажлын алжаалаа өнөөдөр тайлах нь. Найз нөхөдтэйгөө ойрд уулзаагүй бол энэ амралтын өдрийг ашиглан уулзаж нэгэн тааламжтай өдрийг өнгөрөө. Гэр бүлдээ цаг зав гарган нөхөр /эхнэр/ хүүхэдтэйгээ цагийг сайхан өнгөрөө. Ганц бие энэ ордныхон өөртөө цаг гарган шинэ хувцас, шинэ дүр төрхийг бий болгоход таатай.
 


Арслан (7/23-8/22)   

Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болох, өөрийгөө батлан харуулах өдөр. Яаруу сандруу шийдвэр гаргах, нэгэн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр зүтгэх нь алдаа эсвэл санхүүгийн хохирол учруулна. Танаас ихээхэн цаг зав хүч шаардах гэр орны ажил таны өмнө хүлээж байна. Үүнд болон хүүхдүүддээ цаг зав гарга. Өнөөдөр энэ ордны хүмүүс газар шороо ухах, мод бут суулгах, байшингийн суурь тавих зэрэгт тааламжгүй байна. Бага насны охины ордныхон төмөр болон хатуу биетээс болгоомжил.


Охин (8/23-9/22)    

Амарч тухлах, бодож тунгаах өдөр байх бөгөөд биеийн хүчний ачаалал авах, спортоор хичээллэх, удаан хугацаагаар зугаалахад тохиромжтой. Ямар ч ажил хэрэгт ажил хэргийн хамтрагчийн саналд найдах болон төрөл төрөгсдөөс тусламж дэмжлэгийг хүлээх гэсний шаардлагагүй. Учир нь энэ нь таныг дэмий л уурлуулж цухалдуулахад хүргэнэ. Хайртай хүнтэй харилцах харилцаа сайнгүй байх ба болгоомжгүй хэлэх үгнээс болж хэн нэгнийг гомдоохгүйн тулд сэтгэл хөдлөлөө хянаж байх нь чухал.


Жинлүүр (9/23-10/22)   

Хямралын өдөр. Ойр дотны хүмүүс гэр бүлийн гишүүд таниас бүхий л хүч чадал, цаг заваа тэдэнд зориулахыг шаардах бололтой. Тэднийг тэвчээртэй сонсон биеэ барьж, элдэв өдөөн хатгалгад хариу үйлдэл хийлгүй байгаарай. Эрүүл мэндэд бага зэргийн хүндрэл гарч болзошгүй. Цаг зав гарган усан бассейн, усан эмчилгээнд очихыг хичээгээрэй. Ус таныг тайвшруулан, шинэ эрч хүч бэлэглэх болно. Таны бие махбод амралт шаардаж байгааг анхаараарай.


Хилэнц (10/23-11/21)   

Сайхан өдөр. Уран бүтээл туурвих, дуртай зүйлээ хийж байхдаа нээлт хийх буюу ашиг олох санаа төрнө. Найз нөхөдтэйгээ харьцах, сонирхолтой хүмүүстэй уулзах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх бололтой. Янаг амрагийн харилцаа хэвийн. Энэ үдэш хүлээн авсан таагүй мэдээнээс үүдэн хэрүүл маргаан гарах буюу ахуйн ажилд төвөг удах нь. Гэхдээ та тайван бай, удахгүй бүх зүйл хэвэндээ орно.


Нум (11/22-12/21)    

Өнөөдөр сайн мэдээ, таатай учралыг хүлээ. Гэвч замбаараагүй харилцаанаас зайлсхий. Өдрийг хувийн уран бүтээл, гэрийн ажилд, дотны хүнтэйгээ харьцахад зориул. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх ба халдварт өвчин тусах аюулаас сэрэмжил. Ан амьтаны мах идэхээс аль болох хол байгаарай.



Матар (12/22-1/19)   

Зөвшөлцлийн өдөр. Таныг хайрладаг хүмүүс олон байдгийг баталсан өдөр ирж байна. Хань, үр хүүхдүүд тань баяр баяслаар дүүрэн байна. Аялал жуулчлал, албан томилолтоор явахаар зэхсэний хэрэггүй. Учир нь энэ ажил амжилтгүй болох магадлал өндөр байна. Ном уншин, шинэ кино үзэн, хөгжим сонсон, ойр дотны хүмүүстэйгээ харьцан энэ үдшийг гэртээ өнгөрөөх нь тааламжтай байх болно.



Хумх (1/20-2/18)   

Магадгүй таны бүтээлч сэтгэлгээ ба буцалж буй энерги урт хугацааны төслийг төлөвлөхөд хүргэнэ. Өөрийн эрч хүчээ бууруулахыг оролд. Өөрийгөө зүүд зэрэглээнд автахад хүргэнэ. Өөрийн бодол санааг эрүүл ба ухаалаг тооцоогоор шалга. Энэ өдөр од гараг давших хөдөлгөөнтэй зэрэгцэж эхэлнэ. Бие махбодийн уруу таталтын өмнө бат бэх зогсохыг хичээ. Тэд нь амьдралыг нилээдгүй хүндрүүлнэ.


Загас (2/19-3/20)

Аюултай өдөр. Идэвхтэй ажил хийхгүй, биеийн ачаалал авахгүй байхыг хичээ. бардам байдал эсвэл харилцан ярилцагчаа үл тоох нь хэрүүлийн шалтгаан болж энэ нь танд ашиггүйгээр шийдвэрлэгдэнэ. Шинэ улсуудтай танилцахгүй, гадны улсуудтай харилцахгүй байхыг одод зөвлөж байна. Өнөөдөр таны зөн билиг туйлын доогуур түвшинд байна. Харанхуйгаас ба ганцаар байхаас зайлсхий. Ойр дотны хүн өдрийн сөрөг хандлагыг зөөлрүүлж мэдэх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler