| |
Аяллын клубууд өрсөлдөнө
Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ.
Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу өнөөдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна.
Тэмцээнийг "Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнуулын алхалтыг "Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулахаар болжээ. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна.
Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах,нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.