|
Видео

Шинэ мэдээ

70 хоног хөдөлгөөнгүй хэвтээд л 18 мянган доллар

 
АНУ-ын Сансар огторгуйг судлах нийгэмлэг буюу НАСА-гаас явуулсан судалгаанд оролцсон нэгэн эрэгтэй 18 мянган доллар авчээ. Тэрбээр эмнэлгийн орон дээр 70 хоног хэвтсэн юм. НАСА судалгаагаа сайн дураар оролцогч 50 хүн дээр явуулав.

Эдгээр хүмүүс 70 хоногийн туршид орон дээрээсээ босох эрхгүй байсан аж. Тэр ч байтугай, жорлонд ч орж болохгүй байлаа. Ийм нөхцөлд хүмүүний бие махбод хэрхдэгийг судлахын тулд ингэжээ. Судалгааны үр дүн эрдэмтдэд урт удаан үргэлжлэх сансрын нислэгүүдийг бэлтгэхэд тус болох юм.

Судалгаанд оролцсон нэг ийм хүн бол Дрю Иваники гэнэ. Мань хүн долоо хоногийн бүх өдөрт 24 цагийн туршид видео хяналтад байжээ. Тэрбээр нарийн тодорхой хоолны дэглэм барьсан аж. Үүний ачаар түүний биеийн жин тогтмол 90 килограмм байв. "Би босож, суух ч эрхгүй байсан. Хэвтээ чигээрээ бие засдаг байлаа.

Намайг нэг бүсгүй эргэж ирэх тоолонд түүнтэй зөвхөн ярина. Дээр нь надад нойрсох хуваарь байлаа. Оройн 22 цагт гэрэл унтраана, өглөө 06-д сэрээдэг байв. Өдрийн туршид унтах нь хориотой байсан” хэмээн Иваники өгүүлэв.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler