| |
Төв аймгийн Баянцогт суманд боом өвчин гарчээ
Энэ сарын 20-26-ны хооронд Төв аймгийн Баянцогт сумын 1-р баг, гунын фермд оршин суугч Ц.Сүрэнхорлоо, Ц.Гансүх нарын гурван үхэр боом өвчин туссаны улмаас үхсэн болохыг лабораторын шинжилгээгээр тогтоолоо.
Байгалийн голомтоор дамжсан уг өвчний тархалтыг зогсоохоор хорио цээр зарлаж, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд халдваргүйтгэлийн гурван цэгт 34 өрхийн 1881 бод, 2866 бог бүгд 4747 малыг вакцинжуулсан байна. Мөн зургаан объектын 2.3 мянган м2 талбай, 130 тээврийн хэрэгслийг ариутгажээ.
Уг өвчний дахин дэгдэх нөхцлийг бүрэн хязгаарлахын тулд 12 хүн, дөрвөн автомашин 75 кг шохой, 2.5 кг экоцидын нөөцтэй ажиллаж байгаа ч нэмж 6 мянган малыг вакцинжуулах шаардлага байгаа тул улсын нөөцөд хүсэлт гаргажээ. ХХААГ-ын малын их эмч Н.Энхтуяагийн хэлснээр уг өвчин Төв аймгийн Баянцогт суманд сүүлийн 20-иод жилийн хугацаанд илрээгүй аж.
Эх сурвалж: www.assa.mn