![]() |
Видео
Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалт 10-р сарын эхээр эхэлнэ

Жил бүр дунджаар 200 орчим мянган хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Ханиад, томуунаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт бол томуугийн эсрэг дархлаажуулалт юм. Дархлаажуулалтыг нийслэлд зөвхөн ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт хийдэг бөгөөд энэ жилийн вакцин аравдугаар сарын эхээр АНУ-аас ирэх юм байна.
Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Тиймээс эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судалж, тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг вакциныг бүтээдэг аж.
