|
Видео

Шинэ мэдээ

Тод манлайн мялаалга болж байна

http://www.bataar.mn/s/n/s/719576156027a55c978c21.jpgТөв аймгийн Лүн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн цолны мялаалга энэ цаг мөчид болж байна. Тэрээр 2000 оноос хойш өөрийн унаган хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, улс, бүсийн наадмаас 20 хол давсан айраг, түрүү хүртэж эрэмбэдээшлэн сүүлийн 2-3 жил Тод манлайн таамагт багтаж байсан.Улмаар 2014 онд хонин жилийн босгон дээр цолоо ахиулсан юм.

Монгол адууны хурдлах чадварыг нэмэгдүүлж, сайжруулахад олон жилийн хөдөлмөрөө зориулж, өөрийн гэсэн удмынадууг бий болгон, унаган адуунууд нь улсын бүсийн наадамд цахиур хагалан хурдалж буй тэрээр Монгол адууны сэдвээр докторын зэрэг хамгаалж яваа нэгэн. ТэрээрЖаргалант, Сүхбаатар, Англи, Дорнод, Араб, Барга азаргануудад Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорнод аймгуудын угшил сайн гүүнүүд, Тойруулга, Барга, Эрлийз, Араб, Англи гүүнүүд хураалгасан. Төв аймгийн Лүнгийн Жамъяндоржийн буурал духт хүрэн азарганы төл гүүнүүдийг Англи хээр азарганд хураалгаж цөмсүрэг бүрдүүлж эхэлсэн. Мөн унаган адууны гурав дахь жилийн төлийг үзэж байгаа гэнэ. Түүний уяандҮндсэн хуулийн цэцийн дарга Ц.Бямбадорж,Д.Батбаяр, Монголын улсын алдарт уяач Э.Ганбат, манлай уяач С.Ганхуяг нар байдаг.

Тэрээр "Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй төрлийн 60 орчим сая адуу байдгаас 18 хувь нь буюу 2.5-3 сая орчим нь Монголд байдаг гэсэн тоо бий. 100 хувь шахуу бэлчээрийн маллагаатай монгол адуугаа сайжруулах ажлыг монголчууд адуугаараа уралдаж эхэлсэн цагаасаа л янз бүрийн байдлаар оролдож ирсэн түүхтэй. Тэрний үр дүнд өнөөдөр Сүхбаатарын буюу зүүн чигийн адуу бусдыгаа бодвол арай хурдан байгаа юм. Хоовон саарал азарганы хүүхэд Номин цэнхэр азарга 1908 онд даншигт аман хүзүүдээд, 1909 онд Хан Хэнтий уулын аймгийн наадамд дахин аман хүзүүдэж байсан бол хүүхэд нь болох Элбэг хээр азарга 1925 онд түрүүлсэн бөгөөд 1989 онд Улсын баяр наадамд энэ удмын хээр азарга айрагдаж байх жишээтэй. Цаашилбал Эрдэнэчулууны шаргад хүртэл Галшарын адууны цус эх талаасаа орсон байдаг биз дээ. Эндээс Сүхбаатарын адууг сайжруулахаар дээр үедээ ямар нэгэн бодлого орсон гэдгийг харж болно. Нөгөө талаас нь тал хээр хосолсон нутаг орны таатай нөхцөл, адуу малаа хурааж, айраг сүү исгээд байдаггүй зэрэг нь Сүхбаатарын адуу арай хурдан байхад нөлөөлдөг. Гэхдээ яваандаа Сүхбаатарын адуугаа сорчилж баруун тийшээ зөөгөөд байвал баруун талын адуу ч сайжрахгүй, зүүн талынхаа адууны цусыг ч муутгах аюултай.

Социализмын үед байсан морин тойруулга, Загдалын морин завод ч юм уу, улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт зүүн, баруун зүгийн адууны цусыг балансжуулж ирсэн. Жишээ нь өнөөдөр зүүн талаас адуу авч Баянхонгор, Архангайд аваачлаа гэхэд Баянхонгорт бараг арван адуунаас найм нь үхдэг гэж байгаа юм. Байгаль цаг уур нь тийм байна шүү дээ. Гэхдээ бид монгол төрийнхөө баяр наадамд арай хурдан адуугаараа л уралддаг биз дээ. Үүний тулд дор бүрнээ адуугаа сайжруулахыг хүсч байгааг эсэргүүцэх нь Өвөрхангайд Сүхбаатарын адуугаар уралдахгүй гэснээс өөрцгүй болно" хэмээн хэвлэлд ярьсан байдаг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler