| |
Видео
Шинэ мэдээ
Сүржин нэртэй ч даржин И.МӨНХСАРУУЛ-ын тэнэглэлийн дуулиан
"Их хаан"-аа эргүүлэн зална гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул хэмээгч бүсгүй өнгөрсөн 6 сард төв цэнгэлдэх дүүрэн хүн цуглуулан дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааныг тодруулна гэж байснаа ирэх 9 сарын 22-нд ирнэ хэмээсэн.
Тэгвэл өчигдөр буюу Монголчуудын хүсэн хүлээсэн 9 сарын 22 нь боллоо. Чимээ алдарсан Мөнх тэнгэрийн оньс И.Мөнхсаруул маань чимээгүйхэн зан үйлээ үйлдсэн бололтой. Харамсалтай нь өнөө бууж ирэх ёстой хаан маань байхгүй харин ХӨХ ТОЛБОТОЙ МОНГОЛ ХҮН БҮР ХААН хэмээн манж аргаар өөрөөсөө зайлуулсан сурагтай. Ямартаа ч сүржин нэртэй даржин нэгний тэнэглэлийн дуулиан төгсөх шиг боллоо.
ЧОЙ