| |
Наадмын бэлтгэлээ цэцэрлэгийн багшаас дор хийж онигоонд оров доо
Төв цэнгэлдэх хүрээлэнд "Их хаанаа хүндэтгэн залах ёслол” гээч сүрлэг арга хэмжээг "Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн” хэмээн олонд өөрийгөө зарласан И.Мөнхсаруул зохион байгуулсан билээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчид өөрсдийн цахим хуудсанд "Их Эзэн Чингис хаанаа залан буулгах тул Монголчууд бүгдээр баярлан угтаж, идээ ундаагаа дээдлэн баясаж, эцэг өвгөдийн буянаар эрин зуунд тохиож буй энэ сайхан өдрийн хишиг буяныг нь хүртэж, эрч хүчээ нэмж, гал голомтоо тэтгэн газар дэлхийнхээ хайр энэрлийг гэрэлт их тэнгэр бүхний хувь хишиг бүхнийг үр ач, өргөө гэртээ өргөж бүгдээр дээдлэн аваарай. Үүний тулд өөр өөрийн харсан тэнгэр, өвөг дээдэс бүхэндээ сайн сайхны ерөөлийг дуулгаж, овог нэрээ хэлэн сүү, идээ будааныхаа дээжийг өргөж, эзэн их хаанаа дагаж үерлэн буух тэр их хувь хишгээс хүртэж авахыг хичээх хэрэгтэй” хэмээн уриалж байсан юм.
Энэхүү ёслолын ажиллагаанд хүмүүс идэвхтэй оролцож байгааг Төв цэнгэлдэхэд хуран цугларсан олны байдлаас ажиглаж болохоор байв. Нэгэн үе "мөнгө далладаг” Сарандаваа аниа Бөхийн өргөөг өөрийн фэнүүдээр дүүргэж байсан бол "Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн” И.Мөнхсаруул түүнийг холоо хаян гүйцэн түрүүлж, бүр Төв цэнгэлдэхийг дүүргэж чадлаа. Монголчуудын маань мухар сүсэг гээч ийм агуу аж.
Өвөрхангай аймгийн нэгэн суманд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж асан энэ эмэгтэй улсын баяр наадмын нээлтийг санагдуулам нүсэр ёслолын ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж чадсан нь нэг талаас бахархмаар, ёстой нөгөө "Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг шиг, харин нөгөө талаас, энэхүү нүсэр ажиллагааны тэр их сүрлэг хувцас хунар, тайз засалт, зохион байгуулалтыг хаанаас ямар санхүүжилтээр хийчихэв гэсэн хардлага сэрдлэгийг төрүүлэх мэт. Тиймээс ч зарим хүмүүс: "Энэ бол ганц цэцэрлэгийн багшийн хийж байгаа ажил яавч биш.Та нар хараад байгаарай.Мөнгөтэй, зохион байгуулалттай тархи угаалт байна” гэлцэж байсан юм.
Олон нийтийн зүгээс энэхүү арга хэмжээнд янз бүрийн байдлаар хандаж байлаа. Сүсэгтэй нэг нь хүндэтгэлтэйгээр хандан оролцож байсан бол, нөгөө хэсэг нь үүнийг ихээхэн шүүмжилцгээж байв. Олонхийн бодож буйгаар, манай улсын зөвхөн эдийн засаг хямарсан бус, харин нийгэм, ард түмнийх нь сэтгэлгээ, оюун санаа ихээр хямран, шинжлэх ухаан, эрдэм боловсрол биднээс алсран холдож, төр засгийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, алсын хараа ихээр үгүйлэгдэж байна гэжээ.
Ингээд олон нийтийн сүлжээнд #Хаан гэсэн хаштагтай явсан зарим постыг сонирхуулья:
- Хаан тодормогцоо "Алив тэр миний бондны мөнгө аваад ир" гэвэл ЗГ яанаа? Байхгүй гэвэл цаазлуулна, байгаа гэхээр өгөх юмгүй ха ха
- Чингис хаанаа тодруулчаад, Бөртэ хатанг дараа нь тодруулж тэднийг нэг гэрт оруулан, ууган хүү Зүчийг үйлдэх ажлыг яаравчлуулах хэрэгтэй
- Зодог тайлчаад зүүний магнайд гарна гэж дайрах, хаантай болох гэж солиорох, гүтгэсний 2 сая ... ямар бандийн цаг үе дор амьдраад бнаа бид
- Аль солиотой хүмүүсийг тэр гэхэв. Өргөн нэвтрүүлгийн телевиз байж нийгэмд ийм галзуурал үзүүлж байгаа ETV хариуцлага хүлээх ёстой!
- ТВ хариуцлагатай байх ёстой! Цуурхал тараасан, хүн гүтгэсэн гээд ялтай байдаг биз дээ!!! Төлбөртэй бол юу ч болох хэрэг үү!!!
- Төлбөрөө төлөөд шууд дамжуулуулж бна. Энэ чинь бизнесийн зарчим. Манайх зохион байгуулаагүй. Мэдээллээ цензурдэнэ шүү хүнүүсээ /ETV-ийн зүгээс ингэж бичсэн/
- Сарандаваа эгч УБ Паласыг дүүргэдэг байсан бол өрсөлдөгч нь Төв цэнгэлдэхийг дүүргэх нь. Зах зээл нь хүчтэй тэлж байна
- Яг одоо Төв цэнгэлдэхийн ойролцоо адуу хариулах юм бол Боорчи болох магадлал өндөр байна
- Баабар гуайтай уулзахад: Энэ Монголын нийгмийн 70% нь галзуурчихсан байна шүү дээ, галзуу галзуу юм ярьсан нь Од болж байна гэсэнсэн... гэх мэт.
breakingnews.mn
Д.Мөнхөө