|
Видео

Шинэ мэдээ

Банкны ажилтан 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээ

Банкны ажилтан 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээӨмнөговь аймагт байдаг "Голомт" банкны салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан 25 настай эмэгтэй энэ

оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын 15-ны хооронд 14 иргэнд нэг тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Ингэхдээ тэрбээр "Тендерийн урьдчилгаа мөнгө банкинд байршуулах" гэсэн нэрийдлээр 2-7 хоногийн хугацаатай, 5-30 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлнэ хэмээн нэг иргэнээс 50410 сая төгрөг авч байсан аж. Дээрх хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгасан бөгөөд өнгөрсөн сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэрэгт аймгийн орлогч прокурор Т.Нансалмаа хяналт тавин ажиллаж байна.

 


Л.ГЭГЭЭ /ӨДРИЙН ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler