Видео
Шинэ мэдээ
15 настай шатарчин Д.Номин-Эрдэнэд Олон улсын мастер цол хүртээжээ
![]()
Арабын
Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо явагдсан Дэлхийн шатрын холбооны
86 дугаар хуралдаанаар шатарчдад цол олголоо.
Энэ үеэр Монголын шилдэг
өсвөрийн шатарчин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ, ФИДЕ-гийн мастер
Ууганбаярын Лхамсүрэн нарт Олон улсын мастер цол хүртээжээ. Д.Номин-Эрдэнэ Монгол Улсын шатарчдаас 15 настайдаа Олон улсын мастер цол хүртсэн анхны шатарчин боллоо.
