|
Видео

Шинэ мэдээ

Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний энэ насны хэрэг бүтнэ

Мэдээний зураг,

Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эхийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье. Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа Бурхан багш замын хажууд байсан овгор шороон дээрх хүний хувхай араг ястай дайралдсанаа зогсоод хүндэтгэн хичээнгүйлэн газарт мөргөөд боссоныхоо дараа ямар учиртайгаар энэ хувхай ясанд мөргөснөө шавь нартаа хэлсэнгүй. Гэтэл Ананд гэдэг шавь нь:

-Бурхан багш та ямар учиртайгаар энэ ясанд мөргөв? гэж асуув. Бурхан багш инээмсэглэн:

-Та нарын асуудаг зөв. Энэ овгор шороон дээр байгаа яс бол урьд өмнө эцэг эх минь болж явсан хүмүүсийн яс. Өвөг дээдэс, эцэг эхдээ мөргөхгүй хүн гэж хаа байхав. Хүнийг амьд байхад бие хаа, өмссөн зүүснээр нь эр, эмийг ялгах бүрэн боломжтой. Харин өнгөрсөн хойно нь хувхай араг ясыг хараад эр, эмийг хэрхэн ялгах вэ? Эр хүний араг яс эм хүнийг бодвол зовлон зүдгүүрийг бага эдэлдэгээс цагаан бөгөөд хүнд байна. Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлж өсгөхөөс аваад зовлон зүдгүүрийг маш их амсч, янаг хайрын сэтгэлд маш их автдаг. Үр хүүхдээ энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэхээс аваад олон зүйл байна.

Эхийн сүү хүүхдийн цус болон хувирч үр хүүхдийг тэжээдэг их хүчин зүйл. Нэг хүүхдийг тэжээж өсгөхөд 768 кг-аас доошгүй өөрийн шим болсон сүүгээ хөхүүлж өсгөдөг байна. Иймээс эх хүний бие турж эцдэг. Өөрийн шим шүүсээ алдан, яс чөмөг нь хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа гадна тал нь хар хөх болоод дотор тал нь сиймхий самбай мэт хөнгөн болно. Энд байгаа эмэгтэй хүний хувхай яс амьддаа маш их зовлон зүдгүүр үзсэн хүний яс байна хэмээн Бурхан багш номлосон байна. 

Энэ тухай сонссон шавь нар нь элэг нь эмтэрч "Бид хүн болж төрөөд өдий зэрэгтэй явж байгаа нь ээжийн минь ачлал, биднийг өсгөх гэж зовсны үр шим юм даа" хэмээн ухаарцгаав. Энэ их зовлон зүдгүүрийг бага боловч нимгэлэн ачийг нь бид хариулж чадаагүй, энэ тухай нухацтай бодож байгаагүй байж бусдын төлөө буяны үйлийг яаж бодох вэ хэмээн сэтгэл зүрхээрээ шаналан
-Бурхан багш аа, та бидэнд элбэрэл буян, ээжийнхээ ачлалыг үнэн зөвөөр ойлгон, ачийг нь яаж хариулах талаар тайлбарлан хэлнэ үү гэхэд:

-Та бүхэн сонс. Ээжийн ачлалын тухай, үр хүүхдээ өсгөж өндийлгөхийн төлөө яаж зовж зүдэрдэг тухай арван төрлийн номлол байна гээд:

-Хүүхэд эхийн хэвлийд бойжихдоо өдрөөс өдөрт, сараас сард улам томорч тээж яваа эхдээ уул мэт дарамт болон хүндэрч, хүүхэд хөдлөхөд газар дэлхий доргих мэт болдог. Гэвч эх бээр хүүхдээ амь мэт хайрлан амар мэнд тээхийн тулд өөрийн зовлонгоо огоорч, хүүхдийнхээ төлөө анхаарал тавиад, түүний сайн сайхны төлөө оюун ухаан, санаа бодлоо зориулан өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Хүүхэд хэрхэн төрдгийг эх хүн бүр хэнээс ч илүү мэднэ.

Монголчууд дээр үеэс жирэмсэн эмэгтэйг ихэд хүндэтгэн хайрлаж ирсэн. Хүүхдээ тээх хугацаа дуусч хүүхэд төрөхийн өмнө бие нь хүнд өвчин туссан мэт болж өдөр болгон толгой нь эргэн, нүд нь эрээлжлэн харанхуйлж сэтгэл нь тогтворгүй болон яаж төрнө дөө гэхээс айдаст автдаг юм. Хэдий өөрөө зовсон ч "Би яах вэ, хүүхдээ л эсэн мэнд төрүулчих юмсан" гэж бодож түүндээ бүхий л анхаарлаа тавьж, хэвлий дэх үрээ амар амгалан байлгахын төлөө санаа сэтгэлээ зориулж байдаг энэ ачлал бол гайхамшиг юм даа.

Эх хүн үр хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч, тэнхээ тамир алддаг. Тэр их өвдөлтийн дүнд 5 цул, 6 сав тасран салж байгаа юм шиг тарчлан зовж эрүүний яснаас бусад нь үеэрээ салдаг гэдэг. Ухаан нь бүрэг бараг болж, өвдсөн зовсондоо ухаан алдах мэт шаналан хүүхдээ гаргахдаа хонь нядалж байгаа юм шиг цус урсган, биеэ мянган хутгаар түмэнтээ сийчүүлэн огтлуулах мэт зовсны эцэст үр хүүхдээ төрүүлдэг. Төрсөн хүүхдийнхээ час хийн уйлах дууг сонсоод эх хүн өөрийнхөө бүхий л зовлонгоо умартан нялзрай үрээ элгэндээ наан тэвэрч, үрээ хайрласан сэтгэлийн их хайр нүдэнд нь инээмсэглэл болон тодрохыг харж болно.

Үр хүүхдээ төрсний дараа түүнийг өсгөж өндийлгөхийн тулд бас л олон зовлонг сэтгэлийн хатаар давах хэрэгтэй болдог. Ялангуяа нялх балчир үедээ асар их хайр халамж, асаргаа сувилгаа шаардаж идэх хоол, унтах нойрыг нь умартуулдаг юм шүү дээ. Унтаж байгаа үрээ айж цочиход нь хүртэл өөрөө цочиж, хүүхдээ бүдэрч унахад өөрөө унасан мэт бие сэтгэл нь өвдөж, орондоо шээхэд дуг нойроо хугаслан хуурайлж, норсон газар нь өөрөө унтах нь ч байдаг. Хүүхдийг хөхүүлэн өсгөж байгаа хайр халамж нь юугаар ч сольшгүй шим шүүс амьдралыг тэтгэгч ариунаас ариун рашаан билээ. Хөхөндөө сүү оруулахын тулд юуг ч идэж уухаас буцахгүйгээр барахгүй аль амттай шимтэй бүхнээ хүүхдээ хооллохын төлөө зориулдаг.

Хүүхдийнхээ төлөө гэх эхийн хайр халамж үнэхээр агуу юм. Эх хүн бол алтан мөчиртэй, навч шиг биетэй, лянхуа цэцэг мэт сайхан царайтай оюун санаа нь хөгжилтэй, хөмсөг нь саран мэт, уруул нь улаан ягаан өнгөтэй, идэр залуу насны цог жавхаа бадарсан тийм сайхан байхдаа үр хүүхдийнхээ хамгийн сайн сайхны төлөө хамаг байдгаа зориулсаар цэцэг мэт сайхан царайнд нь орчлонгийн үрчлээ, нугалаа бууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийнхээ хир буртгийг угаасаар үрчийж, тэр бүү хэл гэмтэл авч яр шархтай болох нь ч энүүхэнд. Иймэрхүү байдлаар үр хүүхдийнхээ төлөө эрдэнэ мэт биеэ зориулсаар царай дүүрэн ядаргаатай болдог гэх мэтчилэн эх хүн үрийнхээ төлөө хэрхэн хамаг бие сэтгэлээ зориулдаг тухай дэлгэрэнгүй айлдав. Тийм их энэрэл хайранд умбуулж эцэс төгсгөлд нь өөрийн бие болон сэтгэлийн хувьд ийм болсон буянтай буурал ээж нар маань үр хүүхдээ харь хол явахад бүр их сэтгэл зовдог. Орон нутгаасаа холдоод явахад нь эцэг эх нь бурхандаа эсэн мэнд яваад ирэхийг даатган даруй түргэн буцаж ирэхийг хүсэн мөрөөдөн залбирч цай сүүнийхээ дээжийг өргөж, ой шугуй дахь хүн гөрөөс үр хүүхдээ алдахаараа хэрхэн зовж орилдог шиг эх хүн үр хүүхдээ ор сураггүй болоход элэг зүрхээ эмтэртэл санаж бусдын сэтгэлийг уяртал энэлэн хайлдаг.

Ялангуяа хүүхэд нь өвчин зовлонтой юм уу, тахир дутуу болоход эрүүл саруул байхад нь хайрлаж байснаасаа хэдэн арав зуу дахин илүү хайрлаж, сэтгэл зүрх нь эмзэглэж байдаг. Эцэг эх маань үр хүүхэддээ ямарваа зовлон тохиолдоход өдөр шөнөгүй тэнгэр бурхандаа залбиран даатгаж "Хүүхдийн минь зовлон надад ирж, хүүхдийг минь энэ зовлонгоос зайлуулж өгөөч" гэж хүсдэг. Ээж нь 100 насалсан ч 80 настай өвөө эмээ болсон хүүхдээ нялх хүүхэд шиг хайрласаар байх эцэг эхийн өршөөл хайрын ач гавъяа гэдэг хэлээд баршгүй агуу юм. Ийм учраас эцэг эхийнхээ хайр энэрлийг бодохгүй, санахгүй зарим хүний санаа сэтгэл нь мангуу догшин хэрцгий байдаг нь эцэг эхийнхээ өршөөл хайрыг огтхон ч боддоггүйн гэрч юм. Энэ нь эцэг эхийнхээ ачийг мартаад ачийг нь бачаар хариулж байгаагийн илрэл. Үр хүүхэд нь элбэрэл урамгүй, сэтгэл эмзэглүүлэн явах нь эцэг эхийн сэтгэлийг үнэхээр их эмтрүүлдэг.

Хүүхэд нь хэдийчинээ муу явна тэд төдийчинээ эцэг эх болон бусдыг энэрэн хайрлах сэтгэлгүйн шинж. Тэр байдлаараа эцэг эхийгээ тарчлаан зовоож, амьдад нь тамын зовлон эдлүүлж байгаатай ялгаагүй зүйл болдог. Хайр энэрэл ачийг нь хариулдаггүй юмаа гэхэд өөрсдөө төлөв төвшин зөв санаатай явбал эцэг эх нь баярлана шүү дээ. Ядахдаа сэтгэл санааг нь зовоохгүй явбал болно гэж Бурхан багшийг ярихад шавь нар нь олон зүйлийг эргэцүүлэн эцэг эхийн ачлалыг боддоггүй хүүхдийн зан авирын талаар асууж лавлажээ. Бурхан багш өгүүлрүүн:

-Ээж аавыгаа ер тоодоггүй, эхнэр хүүхэдтэй болоод тусдаа гараад эргэж тойрдоггүй, хол газар явахдаа хэл сураг үгүй болчихдог. Төрөл бүрийн муу үйлийг үйлдэж эцэг эхээ байнга зовоож, сэтгэлийн дарамтанд оруулдаг. Хэлсэн үгийг нь огт тоодоггүй, ойшоодоггүй, хэдэр ядар үгтэй, догшин хэрцгий авиртай хүмүүс байдаг. Өдөр шөнөгүй согтуурч элдэв янзын араншин гаргаж ах дүү элгэн садандаа хор хохирол учруулж явдаг. Эцэг эхийн эрүүл мэндийг асуудаггүй, хайхардаггүй, өрөвдөх сэтгэлгүй, өтөлж ядарсан эцэг эхээ харж ханддаггүй зэрэг нь эцэг эхдээ түмэн зовлонг үүрүүлдэг. Муу үр хүүхдийнхээ хар гайгаар амар тайван байж чадахгүйн хажуугаар бусад хүмүүсээс муу хүүхдийнхээ төлөө элдэв зэмлэл, доромжлолыг сонсож хулээдэг.

Эцэг эхээ нас барахад нь хүндэтгэх ёслолыг хийх дургүй хун хүртэл байдаг. Эцэг эх нь шаналан гомдож дээшээ харах тэнгэр хол, доошоо гишгэх газар хатуу яах аргагүй болж зовлондоо өөрсдөө хэлмэгдэн, өсгөх гэж өдий их хайр ачлал үзүүлсний хариуд эргээд амьдын давхар тамд унадаг. Ийн өсөх тусмаа улам их зовоосоор байвал эх хүний зовлон үхэхээс нааш дуусашгүй зүйл болдог. Үр хүүхэд нь болж заяасан бол эцэг эхээ асран хайрлаж байх ёстой. Эцэг эх нь ядарсан зудэрсэн хүмүүс байвал хүмуүсийн элдэв ярианаас болж өөрсдийнхөө төрүүлж өсгөсөн ээж ааваас ичдэг хүмүүс байдаг байна. Эцэг эхийн түмэн зузаан өршөөл хайрыг үнэлж барахгүй хэмээн Бурхан багшийг айлдахад түүний үг бүрийг гэмшин сонсч байсан шавь нар нь газар сөгдөн тэнгэрт мөргөөд өчүүхэн биеийнхээ өвчүүг дэлдэж, өөрсдийгөө буруушааж шаналснаас болж бүх биеийн шар үснийх нь сүв болгоноос цус нэвчин, зарим нь түр зуурын бачимдлаас болж ухаан алдаж, өндөр дуугаар орилон,

-Бид яасан их нүгэлтэй хүмүүс вэ хэмээцгээлээ. Эцэг эхээ өдий болтол эргэж тойроогүй явагсад нь ихэд шаналж,

-Бид эцэг эхээ ямар их зовлон эдэлж байсныг нь бодоход санаж гүйцэшгүй юм. Энэ бүгдийг бодохоор бид уучилшгүй ялтай юм. Өнгөрсөн үеэ бодохоор харанхуй шөнийн турш сохор дүлийгээр тэнүүчилж явсан хүн мэт байжээ хэмээв. Энэ нь аав ээжийн ачлал буяныг бодоогүй гэсэн үг. Ингэж шавь нар нь их гэмшицгээж, нүглээ наминчлан Бурхан багшийн хэлсэн сургаал тэднийг түнэр харанхуй дахь зүүд нойрноос нь сэрээлээ. Өөрийнхөө түмэн бурууг ойлгоод өөрийн төрөл садан, ахмад үе, өвөг дээдэс, эцэг эхээ хүндэтгээгүйгээ бодохоор шавь нарынх нь биеийн хөлс нь гарч, элэг зүрх нь эмтрэн шимширч, тэднээсээ өршөөл гуйцгаан

-Ээж аавын ачлалыг хэрхэн хариулахыг хэлж өгөөч хэмээн багшаас хүсэхэд, Бурхан багш:

-Найман зүйл байдаг. Эцэг эхийнхээ ачийг хэзээ ч бүрэн бүтнээр нь хариулж чадахгүй. Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ, баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч бүх биеэ цусаар будагдтал мөрөө холгон, ясандаа хүртэл зовон ээж аавыгаа үүрч сүмбэр уулын оройд мянга түм дахин гарсан ч эцэг эхийнхээ гүн ачлалыг хариулж чадахгүй. Тэгэхээр эцэг эхийн ачлал барагдашгүй их юм. Хүн хоол унд ховор цагт идэж уух зүйл олж ээж аавдаа байнга зөөж өгсөн ч эцэг эхийнхээ ачлалыг бүрэн гүйцээн хариулж чадахгүй. Та нар эцэг эхийгээ амьд мэнд байгаасай гэж өдөр шөнөгүй залбираад ч тэр их ачлалын өчүүхнийг нь ч хариулж эс чадна. Аав ээжийнхээ ачийг хариулахын тулд галд орохоос буцахгүй, ясаа хугалж чөмгөө гаргахаас няцахгүй байж энэ үйлдлийг мянгантаа давтсан ч эцэг эхийн ачлалын өчүүхэн хэсгийг хариулахгүй болно.

Эд бүгдийг сонссон шавь нар өөрсдийнхөө гэм буруутайг ухааран ойлгож, ачийг хариулах үнэний замыг зааж өгөхийг Бурхан багшаас дахин хичээнгүйлэн гуйхад Бурхан багш мишээн таалж "Ээж аавын ачлалыг хариулахын тухайтад ачтай буянтай үр хүүхэд нь болъё гэвэл доорх зургаан зүйлийг мөрд" хэмээн зургаан зүйлийг ийн айлдсан байна. Үүнд:

1. Эцэг эхийн ачийг хариулах энэ номлолыг бич. Олон хүнээр бичүүлэн ном болгож бүтээ.

2. Энэ эцэг эхийн ачлалын номыг үргэлж унш.

3. Бүх үйлдсэн нүглээ наминчлаад буяны зам мөрөөр явж бай.

4. Багш гурван эрдэнэд үнэн сэтгэлээсээ мөргөж шүтэж яв.

5. Эрхбиш ёс горимыг сахиж хилэнцтэй үйл бүхнийг цээрлэж яв.

6. Буяныг үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлж хүн ардад өөрийн биеэр үлгэр жишээ болж, буяны үндсийг тавьж яв хэмээн айлдав.
Хэрвээ чи ингэж чадахгүй бол тамд унана. Ер нь муу заяанд унахын зовлонг ярих хэлэх юм биш. Бурхан багш бээр эцэг эхийн ачийг хариулахыг бодохгүй бол яаж зовдог тухай сонсоод сэтгэл сэрхийж, үстэй толгой өрвөс хиймээр аймшигтай зүйлийг хэлсэн байна. Тэгээд эцэг эхийн ачийг яаж хариулах вэ гэвэл дээр хэлсэн зургаан зүйлийг мөрдлөг болгон зам мөрийг хөө. Эцэг эхийн ачийг хариулах хамгийн сайн арга бол энэ номлосон бурханы сургаалийг өргөн олонд ихээр тараа. Ингээд нэг ширхэг номлолыг бичээд нэг хүнд хүргэх юм бол эрхэм дээд эцэг эхийн ачийг хариулж байгаа нь тэр болно.

Арван ширхэг номыг бичих юм бол даруй арван эрхэм дээд бурханы ач тустай тэнцэнэ. Ингээд энэ номыг зуун ширхэг, мянган ширхэг, түмэн ширхгээр олон хувилж олон хүнд хүргэж ойлгуулах нь чиний хувьд түмэн эрхэм дээд бурхантай учирсантай адил болно. Тэгээд энэ номыг хэдий чинээ олон түмэнд дэлгэрүүлж чадах юм бол төдийчинээ олон бурханы авралд багтан, эцэг эхийн ачийг олон хүнд ойлгуулснаар түмэн бурхан чамайг давхар хамгаалж явах болно. Ингэсэн хүн энэ насандаа ямарваа саад бэрхшээлтэй учрахгүй. Чи бурханы хүчээр буян үйлдсэнээр диваажинд төрж, баяр цэнгэлийн дээдийг эдэлж хүртэх болно. Ийм учраас эцэг эхийн ачийг хариулах тухай энэ судрыг олон хүнд хүргэж, олон хувь бичиж, олон хүнд ярьж ойлгуулбал эцэг эхийн хайр ачлалыг хариулсан лугаа адил их буяныг бүтээсэнтэй адил болно. Ингэвээс тамын зовлонгоос сайн төрөлд төрж ачлалт сайн хүү болох учиртай гэжээ.

Тэгээд бие, хэл, сэтгэл гурваа сайн үйлс, амьтанд туслахын тухайтад зориулаад зөв хүн болж хүмүүжиж буян нүглийг ялгаж, авах гээхийг мэдэж, хүний сайхан ёсоор явбал ээжийн ачийг хариулах боломжийг олж авах юм. Ингээд хүн бие биенээ хайрлах, ээжээрээн жишиж, ах дүү нараа хүртэл хайрладаг. Түүгээр ч барахгүй тэргүүлшгүй цагийн турш олон удаа төрөл авахдаа хамаг амьтан бие биедээ эх болж явсан энэ жамаар зүйрлэж хамаг амьтныг ээж шигээ санаж, анд нөхрөө, атаатнаа хүртэл хайрлах агуу их сэтгэл төрүүлэхийг үүн дээр үндэслэн зааж өгсөн. Энэ ёсыг мэдэх юм бол олон сайн сайхан үйл бүтэх үүд эндээс нээгдэнэ хэмээжээ. Түүнийг сонссон хэн ч байсан зүрх нь эмтрэхгүй, уярахгүй байхын аргагүй номлосон байдаг. Үүн лүгээ уялдаад ээжийн хайрыг өгүүлсэн эртний үлгэр домог их байдаг. Би бас нэгэн үлгэр өгүүлюү.

Ээжтэйгээ хамт амьдардаг нэг залуу эхнэр авсанд эхнэр нь ээжийг нь үздэггүй. Ээж нь ганц хүүтэй. Хүү нь ээжийгээ өргөж асрах хэрэгтэй болохоор уурлаад эх, хүү хоёрыг салган холдуулах гэдэг байж. Нэг удаа эхнэр нь хуурамчаар өвдөж,

-Би одоо үхлээ. Чиний ээжийн чинь зүрхийг идэх юм бол өвчин илааршина. Хэрвээ эс чадвал үхнэ. Чиний өтөлж хөгширсөн өнөө маргаашгүй болсон ээж чинь чамд хэрэг болох юм уу, аль эсвэл чамтай насаараа хамт амьдарч түшиг болж байх хань би чинь хэрэгтэй юм уу. Чи аль нэгийг нь сонго гэсэнд залуу гайхшаа бараад "Ээж минь өнөө маргаашгүй болсон нь үнэн. Надад удтал хань болохгүй. Үр хүүхдийг минь гаргасан энэ насны минь хань үхчих юм бол би яаж амьдрах вэ" гэж бодоод унтсан чинь шөнө зүүдлээд зүүдэндээ ээждээ очоод хэлтэл,

-Иш хүү минь, авсан хань чинь өнгөрчихвөл миний хүү зовно. Хүүгээ зовоож ээж нь амьд яваад яахав. Өнөө маргаашгүй болсон ээж нь зүрхээр яахав хүү минь, ээжийнхээ зүрхийг ав гэсэнд хүү нь ээжийнхээ зүрхийг сугалж аваад эхнэр лүгээ яараад гүйж явахдаа бүдрээд унатал ээжийнх нь сүнс хажууд нь ирээд "Миний хүү яагаад уначихав" гээд өмнөөс нь өргөн босгож байна гэж зүүдлээд гэнэт цочиж сэрээд хамаг хөлс нь асгарч "Намайг зүрхийг нь авчихаад байхад бүдрээд унахад минь хүртэл ээж минь ингэж хайрлаж байх юм" гээд эхийнхээ хайрын өмнө сэтгэл мэнэрэн унаж, маргааш нь "Эх шиг агуу ачтан байхгүй юм байна" гэдгийг ойлгоод эхнэртээ сургаал хайрлаж, эхнэр нь буруу үзэлдээ гэмшиж, ээжийгээ авч ирж асарч өргөөд өнгөрүүлсэн тухай өгүүлсэн үлгэр домог байдаг. Амьд байхад нь аав ээжийгээ асарч өргөсөн хүний адаглаад энэ насны хэрэг бүтнэ гэдгийг сайн санаж явах хэрэгтэй.

Бурханч лам Г.Пүрэвбат

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Entidly

  • 2024-05-29
  • Wenweb I get cramps in my feet abut once a week and they usually happen in the evening I do yoga and wondered if that was it or the Tamoxifen <a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>buy cialis online us</a>
  • Holoemern

  • 2024-09-24
  • <a href=https://enhanceyourlife.mom/>precio de priligy en mexico</a> com 20 E2 AD 90 20Tester 20Viagra 20Gratuit 20 20Preco 20Do 20Viagra 20Generico 20Na 20Ultrafarma preco do viagra generico na ultrafarma Oil futures dipped, slipping from Monday smulti month highs as news that a major Libyan oilfield and anIraqi pipeline were returning to service eased concerns aboutglobal oil supplies sparked by unrest in Egypt
  • Entidly

  • 2024-10-12
  • <a href=https://enhanceyourlife.mom/>do i need a doctor prescription to buy priligy</a> furoxone renagel 800 mg price uk With an imminent U
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler