|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2015.09.15/

Энэ өдрийн зурхай /2015.09.15/Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 15.  Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 2. Ангараг гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Дээд удирдлагуудтайгаа харилцаа холбоо тогтооход ээлтэй өдөр. Ахмад настан, нөлөө бүхий хэн нэгнээс тусламж авахаас бүү татгалз. Магадгүй санхүүгийн дэмжлэг эерэгээр шийдэгдэнэ. Энэ өдөр биеэ эрхтэнд муугаар нөлөөлөх хорт зуршлуудаас хол бай. Жишээ нь архи уух, тамхи татах гэх мэт. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрж болзошгүй тул харилцаагаа анхаараарай. Гэр бүлтэй загаснууд үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарууштай.


Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Ажил төрлийн хүрээнд үүссэн асуудлууд цагийн аясаар шийдэгдэж, алдагдаж гээгдсэн амьдралын баяр баясал, тэнцвэрт байдлаа та эргүүлэн олж авах болно. Ойр дотны хүмүүстэй холбоотой таатай сайхан мэдээ мэдээллийг хүлээн авах нь дамжиггүй. Эргэн тойрны хүмүүст анхаарлаа хандуулснаар тэдний эрхэм сайн талыг олж мэдэх болно. Хэн нэгнээс мөнгө зээлэх талаар бодсоны ч хэрэггүй. Харин оронд нь төлөвлөгөөгөө боловсруулж, хөгжил дэвшилд хүрэх замыг хайж ол.


Хамтатгах (5/21-6/21)

Өөрийгөө хамгаалах өдөр. Энэ өдөр та од эрхсийн нөлөөгөөр байр сууриа бататгах, эргэн тойрноо өөрчлөхөд таатай. Магадгүй таньд амьдралын зарчим, нэр төрөө бататгаж, хамгаалах хэрэгтэй. Од эрхэс таныг идэвхитэй байхад эерэгээр нөлөөлж байна. Хэрэв энэ боломжийг үл ашиглавал ойрын хугацаанд ийм үе тохиохгүй нь. Бизнесийн салбарт болон худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай. Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа наймаа хийвэл ихээхэн ашиг авчирна. Харин эмэгтэйчүүд шинэ учралтай учрах нь. Мөн энэ өдөр та найз нөхдийн болон гэр бүлийн дотно харьцаагаа сэргээхэд таатай өдөр.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөнтэй өдөр. Бүтээлч хүрээ болон наймаа худалдаанд уналт ажиглагдаж байна. Зөвхөн өмнө нь эхлүүлсэн ажил ашигтайгаар үргэжилж шинээр эхлүүсэн ажил нь уналтанд хүргэнэ. Гадны нөлөө эсвэл хуурамч мэдээлэл нь санхүүгийн хохиролд хүргэнэ. Та түр зогсож эргэн тойрноо сайтар ажиглаж дүгнэлт хийх хэрэгтэй. Зөн билэгтээ итгэ. Хамтрагч болон ойр дотны хүмүүстэйгээ шулуухан харьцаж хэрэггүй учир нь харилцаа хэрүүл маргаан үүсэж, бүрэн хагацахад хүргэнэ.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдрийн хувьд сэтгэл хөдлөл өсөн нэмэгдэнэ. Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Хоосон мөрөөдөл төөрөгдлөөс салахад хамгийн тохиромжтой өдөр. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай энэ үеийг бүү алд. Тамхи архинаас татгалзахад үр дүнтэй. Хоолны дэглэм баримтал.


Охин (8/23-9/22)    

Дэмжлэг авах өдөр. Шинэ уулзалт, шинэ танилтай болоход тааламжтай. Худалдаа наймааны салбарт ажилладаг бол санхүүгийн байдал эрс өсч , орлогын эх үүсвэртэй болох шинэ санааг олох өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Асуудлыг дүгнэх чадвар, мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Та өөртөө хэт их ачаалал өгсний хэрэггүй. Их амжилтанд хүрэхэд найз нөхдийн болон нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг туслалцааг авах хэрэгтэй. Аялаж зугаалахад тааламжтай өдөр.


Жинлүүр (9/23-10/22)   

Аюултай хүнд өдөр. Гэнэтийн осол аваарт өртөж, гэмтэл бэртэл авах магадлал маш өндөр байна. Мөнгө санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа бүхэл өдрийн туршид анхаарал болгоомжтой байгаарай. Томоохон хэмжээний худалдан авалт хийсний хэрэггүй. Юунд мөнгө зарах гэж байгаагаа тодорхойлж, өөртөө шүүмжлэлттэй хандаарай. Ихэнх хүмүүс эрч хүчээ алдаж байгаагаа мэдрэнэ. Бясалгал болон амралтад ихэнх цаг заваа зориулаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Таагүй өдөр байна. Ажил дээр таагүй асуудлууд тулгарах тул үүнд бэлтгэлтэй байгаарай. Таны хэвийн бус бодол тань зарим нэг таагүй уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд удирдлага нартайгаа үл ойлголцолд хүргэж мөн хамтрагчийнхаа дургуйг хүргэж болзошгүй байна. Биеэ тоосон, бардам зан таагүй байдалд оруулдгийг бүү мартаарай.


Нум (11/22-12/21)    

Долоо хоногийн эхлэл амжилттай байхыг амлаж байна. Гэвч ямарч ажилд орохын өмнө бүх үр дагаврыг нягталж үзэх ёстой. Үйл ажиллагааны хүрээ өөрчлөн тэлэх, шинэ танил хайх, хамтын арга хэмжээнд оролцох гэсний хэрэггүй. Гаргаж буй эрч хүч, эрс шулуун байдлаа хяналттай байлгахгүй бол энэ чанар тань эргэн тойрны хүмүүсийг уурлуулж цухалдуулан тэдний дургүйцлийг хүргэнэ.


Матар (12/22-1/19)   

Мэдлэг, дадлага, туршлага олж авах талаар таны хүсэл сонирхол өсөн нэмэгдэнэ. Шинээр хүнтэй танилцах, сэтгэгдлээ хуваалцах зэргээр туршлага хуваалцах бололтой. Гэвч яарах хэрэггүй. Учир нь шинэ түнштэй болж харилцаагаа өргөтгөх цаг нь болоогүй байгаа тул бага зэрэг хүлээх хэрэгтэй. Дарга болон захиргааны байгууллагын зүгээс ажил хэргийн сонирхолтой саналыг хүлээн авна. Арилжаа наймаа хийх болон гэрээ хэлэлцээр байгуулахдаа онцгой анхааралтай байхыг од гарагс сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Амьдрал нэгэн хэвийн ба харагдах байдлаараа нэгэн маягийн байдал нь зарим эрэгтэйчүүдийг шинэ хүнийг эсвэл шинэ сэтгэгдлийг хайхад хүргэнэ. Өөрийн хүслийг хязгаарлаж, битгий яар. Асуудал үүсгэж болно. Сонирхолтой ажил хэргийн саналууд ирж магад. Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа одод нь анхаарлаа бүү алд гэж зөвлөж байна.


Загас (2/19-3/20)

Туйлын таагүй өдөр. Юу ч болсон төлөвлөсөн зорилгодоо хүрэх тэмүүлэл нь таныг хориотой аргуудыг хэрэглэхэд хүргэж нэр хүндэд муугаар нөлөөлнө. Мөн эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөхөд хүргэнэ. Санхүүгийн алдагдал, таагүй худалдан авалт хийхэд хүргэнэ. Хамтрагч нартайгаа уулзах баяр нь ирээдүйд ачаа болж мэдэх үүрэг гарч ирэх таагүй мэдээ үгүй болж мэднэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler