|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2015.08.14/

Энэ өдрийн зурхай /2015.08.14/

 

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн Билгийн тооллын битүүн 30. Сугар гараг. Үнэг одтой, 3 хөх  мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Дур хүсэл, хууран мэхлэлт, өдөөн хатгалгын өдөр. Турхиралт, мөшгилт, аюул осолтой тулгарах гэх мэт хамгийн таагүй мэдрэмж бий болох магадлалтай. Үйл хөдлөл, үг яриандаа анхаарлаа хандуул. Сэжиг бүхий арга ажиллагаанд бүү оролц. Нэр алдарт төдийлөн гараагүй хүмүүсийн урилга заллагыг хүлээн авахын шаардлагагүй. Уур хилэн, түрэмгий байдлаа үлдэн хөө. Хэм хэмжээндээ бай.


Үхэр (4/20-5/20)

Алдагдалтай өдөр. Арилжаа наймааны идэвхтэй үйл ажиллагаа нь мөнгө санхүү, эдийн засгийн алдагдлыг дагуулах болно. Хэтэрхий их итгэл найдвар тээж, хэт их яаран хөдлөх нь төр захиргааны байгууллагад хандах, аль эсвэл ажил төрөл дээрх баримт бичгийг бүтэлгүй болгох сөрөг байдлыг авчрах магадлалтай байх тул болгоомжлоорой. Магадгүй энэ нь шинэ зүйлийг эхлүүлхийн босгон дээрх богинохон хугацааны саад ч байж болно. Зүүд эсрэгээрээ тайлбарлагдхыг сануулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр таныг ухаалаг энэрэнгүйн дээд хүч ивээн тэтгэн хамгаалж байгааг мэдрэнэ. Энэ мэдрэмж нь зарим энэ ордныхныг гайхшрал төөрөгдөлд оруулж болзошгүй. Магадгүй хуучин найз нөхөд, хол ойрын хамаатан саднаас гэнэтийн тусламж болон эд хөрөнгө, мөнгө санхүү, сэтгэл санааны бүхий л талын дэмжлэг авч магадгүй. Аливаа чухал шийдвэр гаргаж, ажил үйлсээ явуулахдаа тэсвэр тэвчээртэй байж зөн билиг, оюун ухаандаа найдахыг одод зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ ордны эрэгтэйчүүдийн хувьд маш тааламжгүй өдөр байна. Мөнгө санхүүгийн байдал муудах буюу хэрэггүй зүйлс худалдан авах бололтой. Найрлаж наадсан хөгжөөн шуугиантай найз нөхдийн хүрээллээс зайлсхийгээрэй. Эрүүл мэнд таны санааг зовоож мэдэхээр байна. Энэ ордныхны эмэгтэйчүүд шинээр хүнтэй танилцах болон гэнэтийн адал явдалтай учрах бололтой. Зүүд зөнтэй байх ба долоо хоногийн дараа биелэх магадлалтай.


Арслан (7/23-8/22)   

Чухал ажил шинээр эхлэх болон байр сууриа өөрчлөхөд таатай өдөр. Танд шинэ албан тушаал санал болгож магад. Шууд л зөвшөөр. Ойрын үед таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарна. Харин дээд удирдах байгууллагынхан болон хууль цагдаагийнхантай сөргөлдөхгүйн тулд хууль бус наймаа арилжаанд огт бүү оролц. Энэ ордныхонд өөрийн хамтран ажиллагсдыг анхааралтай ажиглах төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлуудыг араасаа дагуулна.


Охин (8/23-9/22)    

Энэ өдөр хүндхэн байна. Мэргэжлийн салбарыхан ажилдаа дутагдал гаргаснаар таагүй байдал үүснэ. Энэ нь таныг сэтгэлийн гүн хямралд оруулж магадгүй. Гэр орны ажилд анхаарлаа хандуулна. Итгэлтэй хэн нэгэн эсвэл ойр дотнын хүнтэйгээ хамт байх нь сэтгэл санааг тань тайвшруулж тэдний зөвлөгөө үнэ цэнэтэй байна. Ямар нэгэн өөрчлөлт хийж хүсэл тэмүүлэлтэйгээ тэмцэх өдөр. Зүүд зөн билэгтэй байж хэд хоногоос биелнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Тааламжгүй өдөр. Уур уцаар төрж цухалдаж, ихээхэн ядарснаа мэдрэх болно. Гэвч энэ бүхэн түр зуурын үзэгдэл гэдгийг бүү мартаарай. Ойр дотны хүмүүсийн шүүмжлэлийг сэтгэл зүрхэндээ ойрхноор хүлээн авахын хэрэггүй. Өөртөө шүүмжлэлттэй хандаж, орчин тойрноо эргэн харахад илүүдэхгүй. Өөрийнхөө зөв гэдгийг гэр бүлийн хүндээ итгүүлэх гэж муйхарлах хэрэггүйг од гарагс сануулж байна. Гэр оронд маргаан үүсэж, хүндрэх төлөвтэй байна. Хайртай хүн болон дотно хүмүүстээ анхаарал халамжийг дээд зэргээр өгөхийг зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр од гараг таныг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Магадгүй удирдлагатайгаа зөрчилдөөн үүсч болзошгүй. Та өөрийн хүчиндээ хэт их итгэж эсвэл хамтрагчдаа батлан харуулах гэж улайрсны үр дүнд та харуулж чадаагүйн улмаас алдаа гаргана. Хэрэв таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна.


Нум (11/22-12/21)    

Мэргэжлийн ажлын хүрээнд уналт байж магадгүй. Зорилго төлөвлөгөө хүссэн амжилтад хүргэхгүй. Янз бүрийн ажиллагаанд, хэлэлцээр хийх, хурим хийхэд тохирохгүй өдөр. Одод хамтын ажпаас зайлсхийхийг зөвлөж байна. Нууц муу санаатнуудын байдал, хэл амнаас болж таагүй зүйл болно.



Матар (12/22-1/19)   

Эрч хүчтэй байх өдөр. Гэнэтхэн та ер бусын байдлаар өөрөө өөртөө татагдах бололтой. Найз нөхөдтэй холбоотойгоор урам хугарах нь тодорхой тул тэдэнд бүх талаар найдах гэсний хэрэггүй. Харилцааны талаар ч тайлбарлаж, учрыг олох гэж зүтгэсний хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэмтэл бэртэл авах, азгүй зүйл тохиолдох аюул ойрхон байгаа тул сонор сэрэмжтэй байхыг од гарагсын зүгээс анхааруулж байна.


Хумх (1/20-2/18)   

Эрч хүчтэй байх өдөр. Гэнэтхэн та ер бусын байдлаар өөрөө өөртөө татагдах бололтой. Найз нөхөдтэй холбоотойгоор урам хугарах нь тодорхой тул тэдэнд бүх талаар найдах гэсний хэрэггүй. Харилцааны талаар ч тайлбарлаж, учрыг олох гэж зүтгэсний хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэмтэл бэртэл авах, азгүй зүйл тохиолдох аюул ойрхон байгаа тул сонор сэрэмжтэй байхыг од гарагсын зүгээс анхааруулж байна.


Загас (2/19-3/20)

Аюултай өдөр. Осол аваар, халдварт тахал, золгуй явдал тохиолдож болохыг од гаригс анхааруулж байна. Эргэн тойрны хүмүүстэйгээ анхаарал болгоомжтой харьцаарай. Биеийн эрүүл мэнддээ төдийгүй ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай. Галт тэргээр явахгүй байхыг зөвлөж байна. Түүнчилэн автомашин сонирхогчид зам дээр явахдаа онцгой сэрэмжтэй байх ёстой. Сэтгэл хөдлөлөө барьж, өдөөн хатгалганд автахгүй байгаарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler