|
Видео

Шинэ мэдээ

Орон сууцны үнэ буурсаар байна

Орон сууцны үнэ буурсаар байнаҮл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани өнөөдөр Монголбанкны төв байранд ээлжит мэдээлэл хийж, орон сууцны 2015 оны 8 дугаар сарын үнийн индекс 1.117-тай гарсныг зарлалаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Судалгаагаар ОСҮИ наймдугаар сард 11.7 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарсан байна.

Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан үзүүлэлт аж.

Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарч, өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар тус, тус буурчээ.  

Үнийн индексийг харуулсан график

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler