|
Видео

Шинэ мэдээ

Х.Баасансүрэн: Аягаа угаахдаа Далай ламын аягыг угааж байна гэж бод

Давхар дуудлага

Бие тань ажил хийж байхад толгой дотор чинь тэс өөр бодлууд ар араасаа хөвөрч байдаг нь давхар дуудлага юм. Ам дуу дуулж байхад тархи ямар сонсогдож байгаа бол, хоолой хүрэхгүй нь яана аа, дараачийн үг нь юу билээ, ичмээр юм аа гэх мэтчлэнгийн давхар дуудлага орж ирдэг. Ийм үед дуугаа дуулсан л болно. Ажлаа хийсэн л болно. Бид тархин дотроо ямар бодлууд яваад өнгөрснийг ч мэддэггүй. Нэг л мэдэхэд санаа зовнилын далайд живчихсэн, нэг л мэдэхэд шуналын балчигт шигдчихсэн байдаг. Давхар дуудлага таныг хувааж хүчгүй болгодог. Өдөрт дунджаар 30,000 давхар дуудлага таны дотор орж ирж хийж буй ажлын чинь долгионыг тасалдуулж байдаг. Ажил хийвэл ажилдаа л уусаж, дуу дуулбал дуундаа л оршиж байвал танд давхар дуудлага орж ирэх боломжгүй болно. Ийм үед л таны бүх үйл бүрэн гүйцэд болж үр дүн нь ч гайхалтай сайн байх болно шүү.


Бурханы үйл

Аягаа угаахдаа Далай ламын аягыг угааж байна гэж бод. Гэрээ цэвэрлэхдээ Бурханы гэрийг цэвэрлэж өгч байна гэж төсөөл. Ажлаа хийхдээ Майдарт ажил хийж өгч байна гэж ухаар. Хийж буй үйл,хэлж буй үг бүхнээ бурхдад эсвэл хамгийн хүндэлж шүтдэг хүндээ, эсвэл зүрхнийхээ хайртдаа хийж өгч байна гэж төсөөлөөд хийгээд нэг үз. Та үнэхээр төсөөлж чадвал яаж хийнэ дээ гэж бодож байсан хандлага тань тэр дороо өөрчлөгдөнө. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хайрлан хийвэл цаана нь угаасаа Бурхан багш баясгаж Майдар инээж байдаг. Дургүй хүндээ юм хийж өгч байгаа юм шиг биш, байдаг л нэг өдрийн уйтгартай ажил биш, бусад хүмүүс чамд яаж хандаж байгаад тохируулж биш чи өөрөө л бурханд ажил хийж өгч байгаа мэт үйлдэж, бишэрдэг нэгэнтэйгээ харьцаж байгаа мэт өгүүлж бүх зүйлийг хүндлэн хүндэтгэн хандахыг хичээ. Ингэж чадвал таны үйл тань эгэл жирийн үйл биш эгнэшгүй бурхны үйл болж хувирна.


Яаж өөрийгөө мэдэх вэ?

Юу бодож байгаагаа мэдэж өөрийгөө мэднэ. Ихэнх хүмүүс бодол дотроо л амьдарч байдаг. Ийм тохиолдолд юу бодож байгаа чинь л чи байдаг. Тэгээд бодож байгаагаа л та ярьдаг бас хийдэг. Тиймээс бодол чинь юу руу урсаж байгааг мэдэж чадвал өөрийгөө яагаад байгааг мэдэж болно. 


Яаж өөрийгөө өөрчлөх вэ?

Юу бодож байгаагаа өөрчилж өөрийгөө өөрчилнө. Бодож байгаа зүйл тань өөрчлөгдөхөд л хэлж буй үг, хийж буй үйлдэл чинь бас өөрчлөгддөг. Тиймээс өөрийгөө өөрчилье гэвэл бодлынхоо урсгалыг л өөрчил. 


Бодлоо яаж өөрчлөх вэ?

Буруу гэсэн бодлоо дэмжихгүй байж өөрчилнө. Буруу бодол орж ирэхэд хурдан танин илрүүлж гэмээ нь дэмжихгүй байж чадна. Зөв гэсэн бодлоо илүүтэй дэмжиж бас өөрчилж болно.



Х.Баасансүрэн. Эрдэнэзуу хийдийн хамба лам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler