|
Видео

Шинэ мэдээ

Эр хүнийг байгаагаар нь хайрлаж чадсан эмэгтэй жаргадаг

Тэгээд ч тэр өөрчлөгдөхгүй. Тэр залхуу боловч таны үгэнд хичээнгүйлэн ордог бол, найзуудтайгаа уулзах дуртай ч сархадыг бус үнэнч нөхөрлөлийг тэргүүндээ тавьж явдаг бол, танд дэндүү хайртай учраас л амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байгааг мэдэрдэг бол та түүнд итгэж болно.
"Энэ л дутагдлыг нь засчихвал, энэ залуугаа ингээд л өөрчилчихвөл бидний амьдрал гэрэлтээд л ирнэ дээ. Тэр өдрийг хүртэл тэвчээртэй байж, хайрттайгаа гэрлэхээр шийдсэн” гэж хэлэх эмэгтэйчүүд олон байдаг.
 
Эрчүүд өөрчлөгддөг гэдэгт тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, танилцахдаа л залхуу, нойрмог, архинд дуртай байсан эр тань тантай гэрлээд л өөрчлөгдөгдчихнө, таны хүссэн шиг эр болно гэж бодож байна уу. Харамсалтай нь бодит амьдрал дээр нотлогдсон амьдралын хуулиар эрчүүд өөрчлөгддөггүй. Тэд хэн байсан түүгээрээ л дуусна. Харин эмэгтэй та хайртынхаа төлөө өөрчлөгдөх ганц сонголт бий гэдгийг санаарай.
 
Эсрэг талаас нь бодоход, таны ханилахаар шийдсэн эр хэн бэ гэдгийг эргэцүүлээд нэг бодоорой. Тэр сархаданд дуртай, бас хүүхэн шуухан эргүүлэх дуртай, тэлээ султай эр юм биш биз. Та түүнтэй гэрлэснээр түүний энэ дутагдлуудыг засч өөрчилж чадна гэж сохроор итгээд алхах гэж байна уу.
 
Тэгвэл маш олон эмэгтэй яг л тан шиг ингэж итгэж, түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээсээр өөрийгөө алддаг гэдгийг бүү мартаарай. Тэд хэчнээн хүссэн ч эр хүн өөрчлөгддөггүй, харин түүнийг өөрчлөгдөнө гэж хүлээсэн бүсгүйн сэтгэл харууслаас өөр зүйлгүй үлддэг. 
 
Ийм болохоор хүнтэй ханилахдаа таньж байж гэрлэ гэдэг үг оргүй зүйл биш юм. Та түүний яаж уурладаг, яаж баярладаг, юунд дуртай, ямар дутагдалтай гээд наад захын зан аашийг нь мэдэж авч чадвал түүнийг байгаагаар нь хайрлаж чадна. Анхнаасаа та түүнийг залхуу гэдгийг мэдэж байсан л бол танд түүнийг өөрчлөх гэж оролдох шаардлага тулгарахгүй. Тэгээд ч тэр өөрчлөгдөхгүй. Тэр залхуу боловч таны үгэнд хичээнгүйлэн ордог бол, найзуудтайгаа уулзах дуртай ч сархадыг бус үнэнч нөхөрлөлийг тэргүүндээ тавьж явдаг бол, танд дэндүү хайртай учраас л амьдрал нь гэрэл гэгээгээр дүүрэн байгааг мэдэрдэг бол та түүнд итгэж болно. 
 
Эр хүн өөрчлөгддөггүй. Харин түүнийг байгаагаар нь хүлээн авч, байгаагаар нь хайрлаж сурах нь бүсгүйчүүд бидний хийж чадах хамгийн том зүйл. Ийм тохиолдолд хэрүүл маргаан ч гарахгүй. Бүх зүйл таны хяналтанд байх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.