Processing, Please wait...
| |
|
|
Нүүрсний 128 орд ашиглах боломжтой
Ашигт малтмалын газраас өнгөрсөн тавдугаар сарын байдлаар нүүрсний орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийн мэдээлэлийг гаргаснаа олон нийтэд мэдээлсэн байна. Нүүрсний чиглэлээр нийтдээ 128 төрлийн ордын техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байна. Нийт тоонд тухайн ордыг ашиглах анхны болон нэмэлт тодотгол болоод техник эдийн засгийн үндэслэл багтсан ажээ. Чулуун нүүрсний орд ашиглах 66, хүрэн нүүрсний 46, антрациты болон , шатдаг занарын орд ашиглах тус бүр хоёр, баяжуулах боловсруулах үйлдвэрийн 12 ТЭЗҮ хийгдсэн байна. Ингэснээр нүүрсний 128 орд ашиглах боломжтой болж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.