![]() |
Видео
Шинэ мэдээ
Үс уналтыг хэрхэн зогсоох вэ?

Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийгээрэй. Тэжээлийн тосон маск Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог. Тарагны маск Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон. Үсэндээ тэжээл өг Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид. Хэрвээ цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.
Харин төрсний дараа үс тань унаад байвал үхрийн булууны ясыг хэд хуваагаад 26 хоногийн турш шөлөндөө чанаж идээрэй. Шөлөө хийхдээ 2-3 цаг буцалгах ёстой юм. Хүүхэд ой хүрэхэд үс унах нь зогсох бол болно. Харин үргэлжлүүлэн унаж байвал өөр зүйлээс шалтгаалж байгаа тул өөр арга хэмжээ аваарай.
