| |
Бүсгүй та үсээ байнга индүүддэг бол анхаарлаа нааш хандуулаарай!
Орчин үед бол бүсгүйчүүдийн үсээ төрөл бүрээр өөрөө засаж янзлан дэгжирхдэг болсон. Харин тэдний байнгын хэрэглээ бол үсний индүү болоод байгаа билээ. Иймд үсний индүүг хэрхэн сонгох, яаж хэрэглэх тухай болон үсээ гэмтэхээс хэрхэн сэргийлэх талаар танд хэрэгтэй хэдэн зөвлөмжийг хүргэж байна.
Индүү нь 410 градус хүртэл маш их халдаг. Тиймээс үсний индүүгээ сонгохдоо түүнд температур тохируулагчтай байхаар сонго. Учир нь хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх хэрэгтэй. Гэхдээ бага температур нь үсэнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.
Халуун индүүгээр индүүдэх нь:
1. Үсийг маш амархан, хурдан индүүдлэгэнд оруулна,
2. Чийг ихтэй байсан ч үс эргэж хэвэндээ орж индүүдлэг гардаггүй.
Анхаарах зүйлс:
Индүүний чанар чансаанаас үл хамааран үснийхээ бүтцийг гэмтээхээс сэргийлж халуунаас хамгаалах хэрэгтэй. Хамгаалалтыг хийхдээ үсээ чийгтэй байхад нь үсэнд түрхдэг зориулалтын ангижруулагч (leave-in conditioner) түрхээд хатаах хэрэгтэй. Тэгээд индүүдэх үед үс гэмтэж хуурайшихгүй. Индүү нь хэрэглэхэд амар, бас хурдан байх хэрэгтэй. Индүүг залгаад 60 секундын дараа гэхэд бүрэн халсан байдаг.
Эцэст нь хэлэхэд аль болох үсээ бага гэмтээх кремамик буюу шаазан ултай индүүг сонгож хэрэглэхийг сайхан бүсгүй танд зөвлөж байна.