|
Видео

Шинэ мэдээ

А.Гитлерийн харгислал

Намтар

Адольф Гитлер (1889 оны 4-р сарын 20 – 1945 оны 4-р сарын 30) Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн байв.

Улс төрийн карьер

Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ.

Гитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Гитлер Германд амьдрах орон зай авах зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 онд Польшийг эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаасан юм. Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнх хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. 

Түүний харгислал

Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврей аймаглан устгахыг голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм.

Түүнчлэн 1939 оны есдүгээр сарын нэгэнд сэтгэцийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг унтуулах тариа хийн, цаазлах тушаалд гарын үсэг зурсан юм.

Германчуудыг дэг журамд сургахын тулд Гитлер автобусны буудал дээр билетгүй орох гэсэн хүмүүсийг шууд буудах зарлиг буулгаж байсан гэнэ. Түүхэнд Гитлерийг "харгис дарангуйлагч” хэмээн нэрлэсэн байдаг.

Амиа хорлосон нь

Германы фейер олон жил хамт амьдарч байгаад амиа хорлохоосоо ердөө нэг хоногийн өмнө гэрлэсэн Ева Брауны хамт 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорлосон байна. Тэрбээр хор уугаад, дараа нь өөрийгөө буудсан гэж үздэг, харин өөр нэгэн хувилбараар бол, Геббельс "фейер цэрэг хүн шиг буудуулж үхэх ёстой” гээд СС-ийнхний нэгэнд цогцсуудыг буудах тушаал өгчээ. Рейхийн тамгын газрын ажилтнуудын нэг болох гэрчийн хэлснээр, Гитлер цогцсоо устгахын тулд бензинтэй канистр гараашаас авчрах тушаалыг урьдчилаад өгсөн байна. Дөрөвдүгээр сарын 30-нд үдийн хоолны дараа тэрбээр ойрын тойрон хүрээлэгч хүмүүстэй гар барьж салах ёс гүйцэтгээд Ева Брауны хамт өрөөндөө оржээ. Удалгүй тэндээс буун дуу гарсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler