| |
Гитлерийн зурсан зургууд
Дэлхийн олон сая гэм зэмгүй хүнийг хороосон Адольф Гитлерийг бийр цаас нийлүүлж зураг зурж суугаагаар төсөөлөх гээд үз дээ. Санаанд нэг л бууж өгөхгүй хэдий ч Гитлер уран зурагт дурласан, зураач болохыг мөрөөддөг байсан нь үнэн юм. Тэрээр 1908-1913 оны хооронд Вена хотод байх үедээ хэдэн зуун зураг зурж түүнийгээ борлуулж амьдрахаар оролдож байсан байна. Түүгээр үл барам Венийн Дүрслэх урлагийн академид элсэхээр хандсан ч чадаагүй гэдэг. Үүнийхээ дараахан тэрээр цэрэгт явж улстөрийн хүчин байгуулан 1933-1945 онд Германыг удирдсан. Тэрээр 25 настайдаа Дэлхин нэгдүгээр дайны фронт руу очихдоо хүртэл зургийн хэрэгслээ авч зав зайндаа зургаа зурсаар л байжээ.
Түүний зурсан ихэнх зургуудыг Дэлхийн II дайны төсгсөлд АНУ-ын арми хураан авсан бөгөөд зарим зургууд нь хувь хүний цуглуулгад бий. 2000 оноос эхлэн түүний зургуудыг дуудлага худалдаагаар худалдах болсон юм.
Гитлерийн хүн зурсан нь их ховор бөгөөд ихэвчлэн барилга, байшин, цэцэг, хөдөө тал, ферм зэргийг дүрсэлсэн байдаг юм. Үүнийг түүний ур чадвар муутай зураач байсантай холбон тайлбарлах нь бий.