| |
Видео
Шинэ мэдээ
Унгарт нацистууд цыган иргэдийг хядсаны 70 жилийн ойг дурсан хөшөө босгов
Дэлхийн Хоёрдугаар дайны үед нацистууд цыган иргэдийг хядсаны 70
жилийн ойг тохиолдуулан 2-ны өдөр Унгарт төрөл бүрийн арга хэмжээ зохион
байгуулав.
Унгарын ерөнхийлөгч Адер Янош мөн өдөр Будапештэд цыган хүмүүст зориулсан дурсгалын хөшөөг нээж үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, тухайн үед Унгарын олон албаны хүн, цэрэг цагдаа нар цыганчуудыг хөөн зайлуулах харгис хэрэгт оролцсон юм. Герман Унгарыг эзэлсний дараа бий болсон энэ ичгүүрт явдалд унгарчууд зөв хандах хэрэгтэй гэжээ.
Дэлхийн Хоёрдугаар дайны үед 500 мянган цыган иргэн
нацистуудад хядагдсан байна. 1944 оны 8-р сарын 2-ны орой нацистууд
Освенцим хорих лагерьт 3000 гаруй цыган хүнийг хороосон юм. 1972 оноос
хойш дэлхийн зарим улс оронд жил бүр үйл ажиллагаа зохион байгуулж энэ
өдрийг дурсан тэмдэглэдэг болжээ.
ene.mn
Мөрөн