| |
Видео
Шинэ мэдээ
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.
Монголын баг хэсэгтээ Энхэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ. Улмаар хагас шигшээд АНЭУ (4:2)-ын багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна. Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллажээ.