| |
Видео
Шинэ мэдээ
Гитлерийн тухай таны “мэдэхгүй” баримтууд
Германы улс төрч, нацист намын тэргүүн Адольф Гитлерийн
(1889 - 1945) тухай өгүүлсэн маш олон баримт мэдээлэл байдаг.
Эдгээрээс Гитлерийн тухай урьд өмнө нийтэд төдийлөн тархаагүй та бидний
мэдэхгүй "ховор” баримтуудыг сонирхуулж байна.
1
Бичгийн хэв |
Гитлерийг ижил хүйстэн гэх яриа маш
олон жилийн өмнөөс л яригдсаар байгаа юм. Эрдэмтдийн тэмдэглэснээр Венад
байхдаа л ижил хүйстэн шиг аашилдаг байсан гэлцдэг. Америкийн дайны
сэтгүүлч Виллиам Л. Шайрерийн бичсэнээр Гитлер эмэгтэй хүн шиг алхдаг
байсан бөгөөд ойр ойрхон гишгэлж маягтай явдаг байжээ. Түүнчлэн алдартай
сэтгэл зүйч Карл Жүний тэмдэглэснээр Гитлерийн бичгийн хэв нь эмэгтэй
хүнийх шиг угалзарсан хэр баргийн эр хүнд байхааргүй чамин байсан гэдэг.
2
Дуртай амттан |
Гитлерийн тухай дэлхийд нэр хүндтэй
зохиолч, сэтгүүлчдийн бичсэн маш олон намтарчилсан бүтээлүүд байдаг.
Эдгээрээс зохиолч Сидни Жөүнс (”Hitler in Vienna, 1907 -1913, Clues to
the Future”) болон Колин Спенсэр ("The Heretic’s Feast: A History of
Vegetarianism”) нарын номд бичсэнээр Гитлер цагаан хоолтон байсан бөгөөд
бялуу, шоколад зэрэг чихэрлэг амттанд нугасгүй нэгэн байжээ.
1909 -1913 онд Гитлер хивс гөвөгчөөс эхлээд ачаа зөөгч хүртэлх хар бор ажил хийдэг байсан бөгөөд талх, сүү, цөцгийгөөр голоо зогоодог байсан ч амттанд гар татдаггүй байсан гэнэ. Тэрээр сүүтэй будаан дээр элсэн чихэр цацаад дээр нь шоколад үйрүүлж хүртэл иддэг байсан төдийгүй төгөлдөр хуурчийнх нь тэмдэглэснээр улаан дарсыг шилэн аяга дүүрэн элсэн чихэртэй хольж уудаг байсан ажээ. Цайндаа л гэхэд 7 халбага элсэн чихэр хийдэг байжээ.
1909 -1913 онд Гитлер хивс гөвөгчөөс эхлээд ачаа зөөгч хүртэлх хар бор ажил хийдэг байсан бөгөөд талх, сүү, цөцгийгөөр голоо зогоодог байсан ч амттанд гар татдаггүй байсан гэнэ. Тэрээр сүүтэй будаан дээр элсэн чихэр цацаад дээр нь шоколад үйрүүлж хүртэл иддэг байсан төдийгүй төгөлдөр хуурчийнх нь тэмдэглэснээр улаан дарсыг шилэн аяга дүүрэн элсэн чихэртэй хольж уудаг байсан ажээ. Цайндаа л гэхэд 7 халбага элсэн чихэр хийдэг байжээ.
3
Айдас |
Зохиолч Мэневсэ Дэпрем Хэннений
бичсэн "In The Dentist of the Devil” (2009) номд өгүүлснээр Гитлер
шүдний эмчид үзүүлэхээс эмээдэг байжээ. Хүн бүрт л ямар нэг айдас
байдаг. Шүдний эмчид үзүүлэхээс айдаг хүмүүс АНУ-ын насанд хүрэгчдийн 5%
- 10% эзэлдэг байна. Гитлер нэг удаа шүднийхээ ёзоорыг авахуулах 8
өдрийн эмчилгээ хийлгэж байсан нь шүдний эмчийг үзэн ядахад хүргэсэн
гэдэг. Ер нь тэрээр амны хөндий эрүүл ахуйг тийм ч сайн сахидаг нэгэн
байгаагүй бөгөөд амнаас нь эвгүй үнэр үнэртдэг, буйлны үрэвсэлтэй байсан
байна. 1944 онд л гэхэд нийт 10 удаагийн ломбо тавиулах эмчилгээ
хийгдэх учиртай байжээ.
4
Анхны хайр |
Венад байхдаа Гитлер (16 настай)
Стефани Исак хэмээх Еврей охинд анхны хайраа өгч байсан гэдэг. Стефани
нь намтар судлаач бөгөөд хожим Гитлерийн тухай дурсамж ном бичсэн нэгэн
юм. Гитлер Стефанид сэтгэлээ илэрхийлж ямар нэг үг хэлэхээс илүү
түүнийгээ шүлэглэж илэрхийлэхийг илүүд үздэг байсан гэдэг. Стефани Исак
хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Гитлерийн түүнд сэтгэлтэй байсныг
мэдээгүй явсан гэжээ.
5
Амьдралын хэв маяг |
Дэлхийн түүхэнд нэрээр мөнхөлсөн олон
удирдагчид өглөө эртлэн босдог байсан бол Гитлерийн хувьд туйлын хойрго
нэгэн байжээ. Түүний хувьд бага үдийн 11 цагт босох гэдэг хамгийн эрт
цаг хугацаа нь байсан гэнэ. Гэтэл Их Британий улс төрч Маргарет Тэчер
(1925 - 2013) хатагтай шөнө 4 цаг л унтдаг байжээ. Гитлерийн ингэж орой
босох явдлыг судлаачид түүний нойргүйдэх болон төв мэдрэлийн системийн
гажигаас үүддэг Паркинсоны эмгэгтэй нь холбон тайлбарлажээ.
6
Эмчийн жор |
Теодор Морель (1886 - 1948) бол
Гитлерийн хувийн эмч бөгөөд тэрээр уламжлалт бус байж боломгүй
эмчилгээний арга барилаараа Германдаа алдартай нэгэн байжээ. Тэрээр
Гитлерт кокайн хэрэглэх эмчилгээний жорыг 1944 онд бичиж өгч байсан
бөгөөд Гитлер өдөрт хоёр удаа кокайн сордог байсан гэнэ. Түүнчлэн нүдний
дусаагуур шингэн нь хүртэл кокайны найрлагатай байсан юм байна. Энэ нь
түүний хамар, хоолойн эмгэгт тустай байсан гэлцдэг ч түүхчдийн үзсэнээр
кокайны хэрэглээ нь Гитлерийг шийдвэр гаргаж чадахгүй болоход хүргэсэн
гэжээ.
7
Бэлгийн чадавхи |
Танин мэдэхүйн "Discovery” сувгийн
мэдээлснээр Гитлерийн эмч Теодор Морель түүний бэлгийн чадавхи, бэлгийн
дур хүслийг нэмэгдүүлэхийн тулд залуу бухын засаагаар хийсэн зоог болон
эм бэлдмэлийг өгдөг байжээ. Энэ нь $2000 ам.долларын ханштайгаар олддог
байсан үнэтэй эд байсан гэдэг. Тэрээр нэг төмсөгтэй байсан ба Дэлхийн I
дайны үеэр авсан хэвлий, цавины орчмын гэмтлээсээ болж нэг төмсгөө
алдсан юм байна.
8
Диснейн хүүхэлдэйн кинонууд |
Эрдэнэшиш түгээх автомат машиныг
зохион бүтээсэн 1893 оны тэр жил Гитлер хүүхэлдэйн кино үзэх дуртай
гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Тэрээр "Three Little Pigs” (1933)
хүүхэлдэйн киноны дууг аялах дуртай байсан бөгөөд Диснейн хүүхэлдэйн
баатруудыг зурдаг байсан гэнэ. Энэ тухай Норвегит нээгдсэн дайны музейд
дэлгэн тавьсан байх агаад эдгээр зургуудад "Цасан цагаан ба Долоон одой”
(1937) хүүхэлдэйн киноны одой нарын зураг байсан байна. Зураг бүртээ
тэрээр A.H. хэмээн гарын үсгээ зурсан байх ажээ.
9
Секс хүүхэлдэй |
Секс хүүхэлдэйн хэрэглээг нийтэд
түгээн дэлгэрүүлсэн хүний нэг бол Гитлер бөгөөд тэрээр дэлхийн II дайны
үед "The Borghild - Project" төслийг эхлүүлж секс хүүхэлдэйг олноор
хийлгэх болжээ. Тухайн үед цэргүүд Франц биеэ үнэлэгчдээс тэмбүү тусах
нь элбэг байсан тул ийнхүү секс хүүхэлдэйг хэрэглүүлж байсан гэдэг. Энэ
нь цэнхэр нүдтэй, шаргал үстэй секс хүүхэлдэйнүүд байсан бөгөөд цэрэг
бүр пүүгээндээ секс хүүхэлдэйтэй байдаг байжээ.
10
Бусад: |
- Уран зураг сонирхдог байсан
Гитлер зураач болохыг мөрөөддөг байсан бөгөөд урлагийн сургуульд орох
хүсэлтэй байжээ. Харамсалтай нь төрөлхийн авъяастай уран бүтээлчдийг
сонгон шалгаруулдаг урлагийн сургуулиуд тухайн үед Гитлерийг элсүүлэхээс
татгалзсан хариу өгч байсан байна.
- Гитлерийн албатууд
Еврейчүүдийг тамлан зовоож байгаа дүрс бичлэг хийх сонирхолтой байсан
бөгөөд эдгээр бичлэгүүдээ Гитлерт үзүүлэхэд тэрээр таатай хүлээн авдаг
байжээ.
- Гитлер ширээндээ "Ford Motor Company”-гийн үүсгэн байгуулагч Хэнри Фордын (1863 - 1947) хөргийг хадгалдаг байсан бөгөөд тэрээр Хэнри Фордоос урам зоригоо авдаг байсан гэдэг.