| |
Видео
Шинэ мэдээ
Л.Гансүхийг нөгөөдөр шүүнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт буюу нөгөөдөр болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.
Б.Анир