| |
Видео
Шинэ мэдээ
Л.Гансүхийг наймдугаар сарын 3-нд шүүнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.