|
Видео

Шинэ мэдээ

Аравдугаар сараас шатахууны үнэ буурна

Уул  уурхайн яамнаас  сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.  Ингээд уул уурхайн салбарт  өнгөрсөн сард гарсан өөрчлөлт, олон нийтийн анхаарлын төвд байгаа  зарим асуудлын талаарх багц мэдээллийг хүргэж байна.

Алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан, алт олборлогч ААН-үүдэд 256 тэрбумын дэмжлэгийг үзүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл уг асуудал  удахгүй ажил хэрэг болж,  ААН-үүд арилжааны банкуудаар дамжуулан  зээлээ авч эхэлнэ гэдийг салбар яамнаас онцоллоо. Одоогийн байдлаар зээл олгож эхлэхтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа аж.

Санхүүгийн дэмжлэгийг тодорхой шаардлага хангасан 46 ААН-д олгох болсноо өнгөрсөн сард салбар яамнаас тодотгосон. Учир нь, арилжааны банкуудаар дамжин олгогдох уг санхүүгийн дэмжлэгийн 50 хувьд Засгийн газар өрийн баталгаа гаргах юм.

Тиймээс салбар яамнаас  ААН-үүдийн хүсэлтийг 2015 онд батлагдсан уулын ажлын төлөвлөгөөтэй харьцуулан судалгаа хийж, эхний ээлжинд шаардлага хангасан 16  байгууллагын хүсэлтийг Монголбанкинд хүргүүлээд байгаа аж. 

Тавантолгойн ордод метан хийн туршилтын үйлдвэрийг нээжээ

Тавантолгойн ордод  1500 жилийн нөөц бүхий метан хийн орд илэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн зургаадугаар сард цацагдаж байсан ч салбар яамнаас хагйуулын судалгаа хийгдэж байгаа хэмээн уг мэдээллийг үгүйсгэж байсан.

Тэгвэл энэ удаагийн мэдээллийн үеэр метан хийн туршилтын үйлдвэр нээсэн болохоо албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Тавантолгойн ордын Цанхи, Бортээгийн хэсэгт 120 км тууш хоёр хэмжээст  чичирхийллийн  судалгааг хийж, нүүрснийн давхарыг метан хий агуулах боломж давхаргуудыг тодорхойлсон байна.

Судалгааг БНСУ-ын  төрийн өмчин "Коре газ” корпораци  хийж гүйцэтгэсэн бөгөөд нүүрсний давхаргын  метан хий 40 сая.тонн байх боломжтой гэх төсөөллийг гаргасан аж. Уг төсөөлөлд үндэслэн нүүрсний давхарыг метан хий олборлох  анхны туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа юм.

Туршилтын үйлдвэр нь нийт 3.5 жилийн хугацаанд 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ажиллах бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллахаар болсон гэж салбар яамнаас онцолж байна. 

Газрын тосны үнэ аравдугаар сараас буурна

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 47 хоногийн шатахууны нөөц байна. Үүнээс А-80 автобензин 53,  Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөцтэй байгаа аж. 

Шатахууны үнийн хувьд олон улсын зах зээл дээр сүүлийн саруудад  тогтмол буурч байгаа хэдий ч манай улсад үнэ хэвийн байгаа. Энэ талаар газрын дарга Н.Өлзийбүрэн мэдээлэхдээ "Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буурсан үзүүлэлт манай улсад ирэх 9-10 саруудад ажиглагдах боломжтой" гэсэн мэдээллийг хийсэн юм. 

Гол нэрийн бүтээгдэхүүний төлөвлөгөөний биелэлт 

Зэсийн баяжмалын үйлдвэрлэл 681.9 мянган тоннд хүрчээ

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ  оны эхний долдугаар сарын байдлаар нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн, газрын тос 665 мянган тонныг тус тус олборлосон байна. Мөн хайлуур жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байгаа аж. 

Экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортолжээ.

Сайдын багцын орлого 127.1 тэрбум байна

Энэ оны эхний 7 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 24.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого нийт 127.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн дүнтэй гарчээ. 

Уул уурхайн сайд 333.5 тэрбум төгрөгийг энэ онд улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд биелэлт 38 хувьтай явж байгаа аж. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler