| |
Жүжигчин Дооёо эхнэрээ 16 настай охиноор "сольжээ"
"ДОЗ интертайнмэнт"-ийн захирал Ш.Доржсүрэн жүжигчин А.Мөнгөнзултай гэр бүл болж, хоёр хүүхдийн ээж, аав болсон. Алба, амины ажлын алинд нь ч биесээсээ холддоггүй хос хоёрыг хөндийрч буй гэсэн яриа сүүлийн үед гарах болжээ. Тодруулбал, жүжигчин Дооёо олон жил үнэнч явсан эхнэрээсээ "урваж", 16 настай охиныг сонгосон гэх сураг сонсогдов.
Учрыг лавлавал, жил бүр үзэгчдэдээ нэг шинэ киногоор бэлэг барьдаг тус продакшны уран бүтээлчид дараагийн киноныхоо зураг авалтыг эхэлжээ. Тэд энэхүү бүтээлээ "Элэг нэгтэн" хэмээн нэрлэсэн байна.
Үнэнийг хэлэхэд, "Хөх толбот хүмүүс", "Дүүлэн нис", "Кино шиг амьдрал" зэрэг кинонд Дооёо гол дүрийг нь эхнэртээ өгчихсөн. Ийнхүү бүтээсэн кино бүрийнхээ гол дүрд царай муутай эхнэрээ тоглуулдаг хэмээн шүүмжлүүлэх болсон Дооёо энэ удаа сонголтоо өөрчилжээ.
Тодруулбал, тэрбээр энэ удаа 16 настай М.Тэргэл хэмээх балетчин охиныг киноныхоо гол дүрийн жүжигчинээр сонгосон байна. Ийнхүү гол дүрийн баатар болох А.Мөнгөнзулыг М.Тэргэлээр сольсон талаар хальт сонссон хүмүүс Дооёо захирлыг эхнэрээ сольжээ хэмээн эндүүрсэн аж.
www.mnews.mn