|
Видео

Шинэ мэдээ

КҮНЗ: ОНЧ МЭРГЭН СУРГААЛИАС

КҮНЗ:  ОНЧ МЭРГЭН СУРГААЛИАС1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. 
• Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? 
• Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? 
• Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?
3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.
4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.
5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. 
Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгүй дуулгавартайяа дагах ажгуу.
6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.
7. Санаа өгдөггүй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.
8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмү.
9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):
-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.
10. Зөвхөн хүнлэг хүн л хүмүүсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургүйцэж ч чаддаг.
11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хүн чанарын хэмжээ нь танигдана.
12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын хэрэггүй
13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг
Шальгүй жижиг хүн орон нутгаа санадаг
Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй
Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.
14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.
15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.
16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.
17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.
18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.
19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.
20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler