|
Видео

Шинэ мэдээ

Талибаны удирдагч амь насаа алдсаныг зарлалаа

Талибаны удирдагч амь насаа алдсаныг зарлалааТалибан хөдөлгөөний тэргүүн мулла Омар 2013 онд Пакистанд амь насаа алдсан гэдгийг Афганистаны эрх баригчид бодит мэдээлэлд түшиглэн зарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Э.Шульц энэ мэдээллийг баталсан байна. Омар 1959-1960 онд төрсөн ба 1996-2001 онд Афганистан дахь Талибан хөдөлгөөнийг тэргүүлжээ. Талибан хөдөлгөөнийг 2001 онд засгийн эрхээс түлхэн унагасны дараа Омар нууц байдалд орж, түүнийг Пакистанд нуугдаж буй хэмээн таамаглаж байв. Түүнийг амь үрэгдсэн тухай мэдээлэл өмнө нь хэд хэдэн удаа тархаж байсан ч батлагдаагүй юм. Талибан хөдөлгөөнөөс энэ удаа ч гэсэн уг мэдээллийг үгүйсгэсэн байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler