|
Видео

Шинэ мэдээ

150 сургагчийн аминд хүрсэн аймшигт хядлага

150 сургагчийн аминд хүрсэн аймшигт хядлага Лалын хэт даврагч "Техрик-и-Талибан Пакистан” бүлэглэлийн зургаан зэвсэглэсэн алан хядагч өчигдөр өглөө Пакистаны Пешавар хот дахь цэргийн дунд сургуульд нэвтрэн орж 500 орчим багш, сургагчийг барьцаалсан билээ. Пакистаны тусгай албаныхан сургуулийг чөлөөлөх ажиллагааны үеэр алан хядагчид 150 хүний, ихэвчлэн сургагч хүүхдүүдийн аминд хүрч хүний ёсноос гадуур аймшигт хядлага үйлдсэн юм. Түүнчлэн 100 гаруй хүүхэд шархдан эмнэлэгт хүргэгджээ. Тусгай албаныхан бүх алан хядагчийг устгасан бөгөөд Пешаварт гурван өдрийн гашуудал зарласан байна.

"Талибан” хөдөлгөөн хүртэл энэ адал балмад үйлдлийг буруушааж, тус хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид, "Гэм зэмгүй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийг санаатайгаар алах нь лалын шашны суурь үндсээс харш зүйл. Ийм явдал болсонд харамсч байна” гэжээ.  Пакистаны зэвсэг хүчин тусгай ажиллагаа явуулан тус улсын хойд хэсэгт бүгсэн 1200 гаруй хэт даврагчийг устгасны хариу болгон энэ хядлагыг үйлдсэн аж.

Эх сурвалж: www.polit.mn

150 сургагчийн аминд хүрсэн аймшигт хядлага

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler