|
Видео

Шинэ мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

        Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдснээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан болно.Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler