| |
Видео
Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна
-ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ-
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд голын усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 75-85 см нэмэгдэж, Бэлтэс гол Баянзүрх сум орчимд үерийн түвшинг 45 см даван хүчтэй үерлэж байна.
Түүнчлэн Алтай нуруунаас усжих,
- Ховд гол Мянгад орчимд үерийн аюултай түвшинг 5 см
- Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг 10 см тус тус давлаа.
Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор