|
Видео

Шинэ мэдээ

Сексийн дур хүсэлгүй болгодог таван мэргэжил

5.Эрдэмтэд ажилдаа хэт сонирхолтой
Эрдэмтдийн бэлгийн амьдрал тэдний эрдэм шинжилгээний эрэл хайгуулаас ялгаатай нь чимээгүй бөгөөд үл анзаарагдам өрнөдөг. Тэдний хувьд сексээс бүрэн таашаал авах нь цаг, хүч дэмий зарсан хэрэг. Харин тэдний хоёрны нэг нь бэлгийн харьцаанд орж байх үедээ ажлынхаа талаар боддог гэнэ. Тэр ч бүү хэл математик, физикийн мэргэжилтнүүд энэ үед галзуу мэт ааш авир гаргадаг байна. Энэ үед ямар юмны нь секс байх билээ дээ.
4.Компьютерийн мэргэжилтнүүд хийсвэр сексийг чухалчилдаг 
Программист мэргэжил хамгийн таагүй нь.
Тэдний бэлгийн харьцааны хүндрэл бас л математик сэтгэлгээтэй нь холбоотой. Компьютерийн мэргэжилтнүүдийн хувьд амьд хүнээсээ илүү программтайгаа харьцах нь илүү амар. Учир нь программд шийдвэрлэх ёстой бүх зүйл амархан хийгддэг. Санал асуулгаас үзэхэд ийм мэргэжлийн хүмүүс бодит амьдрал дээр бус интернет секст илүү ордог гэнэ.
З.Санхүүчид хэтэрхий тооцоотой
Санхүүгийн хүмүүс хосын тогтвортой харилцааг илүү үнэлдэг. Гэхдээ тэд сексийг биеийн хэрэгцээ мэтээр хүлээн авдаг юм. Өөрөөр хэлбэл идлээ бол цатгалан, уулаа бол цангаатайлагдлаа гэх мэт. Романтик байдал огт үгүй, харин оюун ухаанаа шүтэх дуртай.
2.Сэтгэлзүйчид сэжигч зантай
Хоёрдугаар байрт сэтгэлзүйчид орж байна. Тэд оньсого мэт, залхуутай. Хайр дурлалд тэд яг амьдрал дээрээ хандаж байгаа мэт болгоомжтой, сэжиглэнгүй байдал гаргадаг. Сексийн аюулгүй байдалд маш их анхаарч, таагүй үр дагавар гарахаас байнга сэргийлдэг. Тэдний хувьд хайр дурлал бол өвчний шинжилгээ, хайртай хүн бол өвчтөн, секс бол сэтгэцийн гаж байдлыг илрүүлэх сэтгэлзүйн сонжоо юм. 
1.Ажилчдад секс хийх хүч ч байхгүй, хүсэл ч байхгүй
Эмч нарын судалснаар биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс сексийн амьдралдаа хамгийн азгүй байдаг гэнэ. Хүнд, хортой үйлдвэрлэлтэй холбоотой мэргэжил мэдрэлийн системд муугаар нөлөөлж, дур тачаал бууруулж, секс хийх хүсэлгүй болгодог. Ажлын дараа тэд ор руугаа мөлхөн очиж, хурхирах л хүчтэй үлддэг байна. Энэ үед ямар секс байх вэ дээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler