|
Видео

Шинэ мэдээ

12 ордны эрчүүдийн хууралтын зурхай

12 ордны эрчүүдийн хууралтын зурхай1.Хонины орд: Адал явдалд дуртай  

Хонины ордныхны хувьд хууралт гэдэг бол энгийн л үйл явдал. Энэ ордны эхнэртэй залуутай хайрын харилцаа тогтооход тийм ч хэцүү биш. Огтор банзал, гүнзгий ухлаадастай цамц өмсөн сээтэгнүүр инээхэд л тэр чинийх болж мэднэ. Хонины ордны эрчүүд адал явдалд ихээхэн дуртай байдаг.

 

2. Үхрийн орд: Тэднийг оосорлож барих хэрэгтэй

Үхрүүдийг эхнэрүүд нь оосорлон барьж чадахгүй байгаа бол тэдний гэр бүлд ойлголцол үгүй болж, бэлгийн харилцааны хувьд ч таарамжгүй болсныг илтгэнэ. Ийм тохиолдолд үхрүүд залуухан сайхан бүсгүйчүүдийг анзаарахад юу ч саад болж чадахгүй. Тэд гоёмсог сайхан зүйлсэд дуртай бөгөөд дотоод ухамсарт нь ямар ч хязгаар байдаггүй. Хууль ёсны амрагтайгаа харилцах харилцаанд нь ямар нэг зүйл биш байвал тэд шинэ роман дор нь зохиож мэднэ. Үхрүүд гэр бүлд асуудал үүсэхийг тэвчдэггүй бөгөөд магадгүй өөр бүсгүй рүү явах замаар үүнийг шийдэх магадлалтай.

 

3. Ихрийн орд: Хэнтэй ч танилцахгүй байсан нь дээр

Ихрийн ордны эрчүүд хүүхнүүдтэй танилцах бүрт толгойд нь элдэв бодол эргэлдэж байдаг. Хамгийн хэвийн харилцаа энгийн үг хэллэгүүд ч тэднийг өөр тийш уруу татаж мэднэ. Үнэндээ ихрүүдийн хувьд секс нэгдүгээрт тавигддаггүй, тэд тийм ч сайн "анчид” биш боловч хэтэрхий их яриа хөөрөөтэй, бусдад татагддаг занг нь анзаарч байхгүй бол энэ нь өөр зүйлд хүргэж мэднэ.

 

4. Мэлхийн орд: Ухаантай бүсгүйчүүдийг л сонирхдог

Мэлхийн ордны эрчүүд хажуугаар өнгөрсөн бүсгүй бүрийн араас гүйдэггүй. Тэдэнд ойлголцол, сэтгэл санааны холбоо юун түрүүнд хэрэгтэй. Огтор даашинз өмсөж урдуур хойгуур нь гүйгээд нэмэргүй бөгөөд ухаантай, дотоод сэтгэл нь дулаахан бүсгүйчүүд түүнд таалагддаг. Хэрвээ энэ ордны эрчүүд эхнэрээ хуурсан бол гэр бүлийн харилцаа нь амаргүй байгааг илтгэнэ. Мэлхийнхэнд бусад эрчүүдээс илүү ойлголцол, дэмжлэг хэрэгтэй байдаг.

 

5. Арслангийн орд: Хатан хаан эрслэнг илүүд үздэг

Бардам өөртөө хайртай арслангуудын тухайд баян тансаг тохь тухтай амьдрахыг хүсдэг бөгөөд зөвхөн хамгийн сайхан бас амжилттай яваа эмэгтэйг сонгодог. Тэд боломжит болон боломжгүй бүх нөхцөл байдлыг ашиглан ийм эмэгтэйд хүрэхийн тулд удаан хугацааг зарцуулж чадна. Ялагч болсон арслан их хөдөлмөр зарцуулан байж олж авсан зүйлээ зүгээр л шохоорхол төдий үзэн хаядаггүй. Ерөнхийдөө арслангийн зам дээр өөрт нь бүх талаар тохирох супер эрслэн-хатан хаан тулгарах юм бол шинэ хайраа өөрийн болгохын тулд баатарлаг үйлс хийхэд бэлэн байдаг.

 

6. Охины орд: Маш их бодож байж үйлдэл хийдэг

Охины ордны эрчүүд хэдэн арван удаа эргэцүүлж бодохгүйгээр эхнэрээ хуурна гэж байдаггүй. Тэд бараг арван жилээр ч энэ тухай бодож чадна. Хэрвээ охины ордны залуу таныг хуурахаар шийдсэн бол энэ нь томоохон шалтгаантай бөгөөд түүний хувьд хариуцлагатай алхам байх болно. Хайраар дутагдах, үл ойлголцол, бэлгийн харилцааны болон гэр бүлийн тав тухтай байдлын доголдол энэ бүхэн түүнийг таныг араар тавихад хүргэж болно.

Харилцаагаа дуусгах тухайд ч охины ордны эрчүүд удаан тунгаадаг. Энэ эргэцүүлэл нь өөр эмэгтэйтэй уулзахтай зэрэгцэн өрнөх тохиолдол ч цөөнгүй байдаг.

 

7. Жинлүүрийн орд: Тэд нөөцтэй байх дуртай  

Жинлүүрийн ордны эрчүүд эмэгтэйчүүдийн гоо сайханд их мэдрэмтгий бөгөөд "нөөц”-тэй байх дуртай. Гэр бүлд асуудал үүссэн тохиолдолд очиж хоноглох найз бүсгүй эсвэл зүгээр л зайлшгүй тохиолдолд өөрт нь цай аягалж өгч, сэтгэл санааг нь ойлгох хонгор найзууд байх ёстой гэж тэр үздэг. Гэхдээ эдгээр нь хувилбар төдий л үлддэг, учир нь жинлүүрийнхэн нэг удаагийн сексээс болж гэрээсээ явна гэж байдаггүй.

 

8. Хилэнцийн орд: Өс авах гэсэндээ хуурдаг

Шунал тачаал, сэтгэл хөдлөл ихтэй хилэнцийн ордны эрчүүд тогтворгүй зугаацагчид байдаг гэсэн ойлголт бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш юм. Хайртай бүсгүйтэйгээ бүх зүйл сайн байгаа тохиолдолд тэд ийш тийш гүйхгүй л болов уу. Харин харилцаанд нь гомдол өс авалт бий болвол тэр араар тавьж мэднэ. Иймээс хилэнцийн ордны эр нөхөр рүүгээ загнаж хашгичихгүй бас түүнтэй бэлгийн харилцаанд орохоос татгалзахгүй байх нь зөв.

 

9. Нумын орд: Нэг удаагийн харилцаанд дуртай

Нумын ордны эрчүүд хууралтыг маш хөнгөхнөөр авч үздэг. Тэдний хувьд эхнэрээсээ өөр бүсгүйтэй секс хийх нь гэмгүй зугаа бөгөөд эр хүний мөн чанарыг илэрхийлсэн энгийн л зүйл гэж тооцогддог. Магадгүй харилцаа тогтоож байгаа бүсгүй нь сайхан эсэх нь ч тэдэнд төдийлөн хамаагүй. Гэхдээ бэлгийн харилцаанд орсныхоо дараа түүнийг өөрийн болгоно гэдэг амаргүй, тэд ийм зүйлээс болж гэр бүлээсээ сална гэж бараг үгүй. "Нэг удаа ойртоо л биз, одоо гэр рүүгээ явъя. Эхнэр маань сайхан хоол хийгээд гэртээ хүлээж байгаа” гэх маягаар тэд ийм зүйлд ханддаг.

 

10. Матрын орд: Ажил дээрээ харилцаа тогтоож мэднэ

Матрын ордны эрчүүдийн ажлын ачаалал нь хайртай эхнэрээ мартахад ч заримдаа хүргэдэг. Энэ утгаараа матруудыг ажлын байранд нь "дэгээдэж” болно. Цайны цагийн үеэр, ажлын өмнө болон дараа ийм зүйл тохиолдож мэдэх юм. Харамсалтай нь матрын ордныхон энэ хөнгөн харилцааныхаа дараа юу болсныг хурдан мартаж, буцаад л ажилдаа ордог.

 

11. Хумхын орд: Сониуч зан нь ор руу хөтөлдөг

Хумхын ордны эрчүүд маш нийтэч, сониуч зантай байдаг. Нэгэнт судлагдаж, бүгдийг нь таньсан эхнэрээс нь шинэ нээлт тэдэнд сонирхолтой байж мэднэ. Хумхын ордныхны бүсэд энхрий нууцлаг бүсгүй нэвтэрсэн тохиолдолд тэд өөрийн болгохоор оролдох магадлалтай.

 

12.Загасны орд: Түр зуурын  л харилцаа тогтоодог

Мөрөөдөмтгий гэнэн загаснуудыг өөрийн болгож, оройн хоолонд авчрахад амархан. Гэхдээ загаснууд өөрийн гэртээ байх дуртай бөгөөд загас агнагчийнд 12-оос илүү цаг байхгүй л болов уу. Тэд маш их гэр амьтай хүмүүс.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler