| |
Өөртөө хагалгаа хийсэн уулчин
Оросын уулчин Алексей Чеботок гэгч нь ууланд кино зураг авч яваад мөсөнд цохиулан хөлөндөө хүнд гэмтэл авчээ. Мөс унасны дараа хөлийнх нь арьсан дор их хэмжээний цус хуралдан алхаж гишгэх боломжгүй болсон байна. Иймд тэрээр өөрөө өөртөө мэс ажилбар хийжээ. Гэмтсэн газрыг цасаар хучин мэнэрүүлж, мэдээ алдуулаад, хийн шатаагч дээр ариутгасан хутгаар зүсэлт хийж арьсан дор нь хурсан нөжийг гарган авчээ.
Дараа нь устөрөгчийн давхар исэл буюу перекисийг шархан дээрээ асгаж ариутгаж байгаад уулчин болгонд байдаг яаралтай тусламжийг аптек дахь мэс заслын зүү утас ашиглан оёдол тавиад, боолт хийсний дараа явж, уулнаас буун хотод хүрсэн байна. 10 хоногийн дараа оёдлыг авч, 2 долоо хоногийн дараа ийм сорви л үлджээ.