| |
Энэтхэгийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи өнөөдөр монголчуудад үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнийлөгч Ц.Элбэгдоржид Энэтхэгийн Ерөнхийлөгчийн илгээсэн захидалд, "Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа танд, танай улсын засгийн газарт болон Монголын ард түмэнд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан би чин сэтгэлийн мэндчилгээ дэвжүүлж, баяр хүргэж байна” гэжээ.
Мөн уг захидалд, "Түүх болоод шашнаар холбогдсон Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийг Энэтхэг улс хэзээд чухалчилдаг” гэсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлал "манай хоёр улсын харилцааг стратегийн түншлэл рүү шилжүүлж, хамтын ажиллагаа болон түншлэлийн шинэ эрин үеийг эхлүүлсэн” гэдэгт би итгэлтэй байна гэж Ерөнхийлөгч Мукержи захидалдаа мөн бичжээ.
Монголын үндэсний их баяр "Наадам” долдугаар сарын 11-нд эхэлдэг юм.