| |
Наадмаар Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэснийих баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 м замыг засаж дуусан ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүр, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Усан хөшиг нь гэрэлтддэг байхаар төлөвлөсөн бөгөөд наадмын өмнө ашиглалтанд оруулах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зүлэгжүүлэлтийг 17400 м 2, мод сөөг ургамлан хашлага, хэлбэржүүлэлтийг 450 у/м талбайд хийж, 32 том улиас модыг хэлбэржүүлсэн. Цэцэгжүүлэлтийг 141 м2 талбайд хийж, 32000 м2 ногоон байгууламжийг усаллаа.
Энхтайваны өргөн чөлөөний ургамлан хашлагыг бүрэн нөхөж, Ард Аюуш, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 22-ын товчооны зам, Чингэлтэйн гудамж, Олимпын гудамж, Хонхтой цэцэрлэг, 3-р цахилгаан станцын зам дагууд мод тарилаа. Нийт 2000 улиас модыг тайрч хэлбэржүүлэн, 4600 модыг шохойдож, 152 мянган м2 ногоон байгууламжийн хөрсийг ариутган, 900 мянган ширхэг мод, сөөгийг био бордоогоор бордон, 3500 улиасны үрийн молцогийг гараар түүж, 183.2 мянган ширхэг мод сөөгний өвчин хортонтой тэмцэн, 250 мян м2 газрыг зүлэгжүүлж, 20 мян м2 талбайд нэг наст цэцэг тарих ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирaгчийн ажлын албанааас мэдээллээ.