| |
Видео
Шинэ мэдээ
Зэрлэг ургамлыг устгах ажил эхэллээ
Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил гуравдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр дүгээр сарын 1-нээс цэцэг усалж, зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдсэн.
Мөн хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар болсон. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тариад байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс ирэх наймдугаар сарын 15 хүртэл хоёр сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийхээр болжээ.