|
Видео

Шинэ мэдээ

”Түмэн шувуут”-ын Ж.Болд цагаадаж гаалийн мэдүүлэгчийг гэм буруутайд тооцжээ

Манай өндөгний томоохон үйлдвэрлэгч "Түмэн шувуут” компаний захирал Ж.Болд нь "УБ транс” компаний Алтанбулаг дахь гаалийн мэдүүлэгч Д.Мөнхтуяагийн хамт бүлэглэн давтан үйлдлээр тавард ноогдох их хэмжээний барааг нууж татвараас санаатай зайлсхийсэн хэргийг саяхан шүүх шийдвэрлэжээ. Тэднийг 2010 онд 40 сая төгрөгний үнэ бүхий 90 мянган ширхэг тахианы өндөгийг Оросоос оруулж ирэхдээ 19 сая төгрөгийн бараа хэмээн худал мэдүүл 21,2 сая төгрөгийн бараа нуусан, 2012 онд 55 сая төгрөгний 134 мянган ширхэг өндөгийг оруулж ирэхдээ 27 сая төгрөгнийх гэж мэдүүлэн 28 сая төгрөгийг, мөн ондоо 54 сая төгрөгийн өндөгийг оруулж ирэхдээ 23 сая төгрөгийнх хэмэн худал мэдүүлж 31 сая төгрөгийн барааг нууж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгажээ.
 
Захирал Ж.Болд Оросын Свердловский компаниас тахианы өндөг худалдан авдаг, нэг өндгийг 4.6 рублиэр татвараа төлдөг байжээ. Монголын хилд ирэхэд гаалийн мэдүүлэгч Д. Мөнхтуая бүрдүүлэлтийг нь хийж өгдөг байжээ. Гаалийн мэдүүлэгч "Түмэн шувуут” компани жилд 1-2 удаа Оросоос таталт хийдэг гэжээ. Захирлыг нь огт танихгүй бөгөөд үнийн дүнийг нь зас гэж нэг ч хэлж байгаагүй хэмээн мэдүүлж. Олон харилцагчтай байж их бүрдүүлэлт хийвэл тэр хэмээгээрээ цалин нь нэмэгддэг тул "дахин үйлчлүүлэх” байх гээд л сайн дураараа тусалж байжээ. Тэрээр гаалийн бүрдүүлэлт хийхдээ Ж.Болдын өгсөн үнийн дүнг засаад "Наушкинская таможня вывоз разрешен” гэсэн дөрвөлжин хэлбэртэй тамга, "Улан-Үдэ УТБ” гэсэн гурвалжин хэлбэртэй тамгыг дардаг байж. Д.Мөнхтуяад  дээрхи Оросын гаалийн хоёр тамгыг явуулын орос жолооч үлдээгээд явсан гэнэ. Энэ хэргийн гол зангилаа нь захирал гаалийн мэдүүлэгч хоёр үгсэн тохиролцсон эсэхэд байжээ. Гэтэл бие биенээ таньдаггүй, Ж.Болд нь үнийн дүнг багасган зас гэсэн үүрэг өгч байгаагүй, Д.Мөнхтуяа гаалийн бүрдүүлэлтийг зассаны төлөө шагнал урамшуулал авч байгаагүй нь тогтоогдсон гэнэ. Шинжээч нарын дүгнэлт ч зөрүүлтэй гарч. Нэг баг нь яллагдагч нарыг татвараас санаатай зайлсхийсэн гэсэн нөгөө нь энэ үйлдэл нь батлагдахгүй байна гэжээ.
 
Мөн "Түмэн шувуут”-ын захирал улсад учруулсан гэх хохирлоо бүрэн төлж барагдуулжээ. Шүүх энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдэх, татвараас зайлсхийх ямар нэгэн санаа зориогогүй гэж үзээд Ж.Болд захирлыг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн цагаатгажээ. Харин Д.Мөнхтуяаг гадаад улсын гаалийн тамга тэмдэг дарж байсан нь хуурам тамга тэмдэг ашигласан гэмт хэрэг мөн гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
 
"Түмэн шувуувт” компаний захирал Ж.Болд нь шүүх хуралд би 2001 онд Нийслэлийн шилдэг фермер, 2012 онд Ази номхон далайн бүсийн шилдэг загвар аж ахуй гэсэн шагналыг Тайландын гүнжээс авч байсан, 2014 онд Улсын тэргүүний фермерийн болон Тайландын гүнжээс авсан шагналыг тухайн үедээ асрамжийн газар хандивласан, 2015 оны 3-р сараас эхлэн өөрийн санаачилгаар үйлдвэрлэгдэж байгаа өндөг тус бүрээс 5 төгрөгийг Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд эмчлэгдэж байгаа хүүхдүүдийн эмчилгээ сувилгаа, эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулж хандивлаж байгаа, энэ сардаа 3,5 сая төгрөг болдог хэмээн сэтгэл уярам зүйл ярьсан гэнэ.
 
 
NUUTS.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler